Оточ одь

EN MN

Хүнд өвчнөөс салгаж өгсөн ачит эмчдээ талархдаг

Нийтэлсэн: 2012/07/10

Ядамжав овогтой Дүгэрээ би 2005 оноос эхлэн Халдвартын элэгний эмчид үзүүлж эхо-д элгээ харуулахад элэг бохирдолтой, элэг хатуу гээд бүтэн 5 жил эмчийн хяналтанд үргэлж үзүүлж байсан юм. Тэгээд 2010 оны 5 сард оношоо тодруулахаар "Сонгдо" эмнэлэгт үзүүлэхэд элгэнд 2 жижиг хар толбо /хавдар/ байна гэсэн. та хавдар судлалд үзүүл гэсэн. Хавдарт үзүүлэхэд маш жижиг байна одоо судсаа яаралтай боолгохгүй бол болохгүй гэсэн. 

Би судсаа боолголгүй Баатар гэдэг эмч хотод ирсэн гэдгийг сонин хэвлэл болон хүмүүсээс дуулаад шууд очиж үзүүлэн судсаа бариулахад дэлүү том элгэнд юм байна гэсэн. 

Тэр мөчөөс эхлэн энэ хүнд сар болгон үзүүлж тан уугаад гурав гурван сарын зайтай Эхо-д харуулахад хоёр юм /хавдар/ бүр жижиг болчихож гэсэн. 

Дараа нь бүр зургаан сар болоод Эхо-д харуулсан чинь тэндээ хатаад шохойжсон байна гэсэн. 

Хүнд өвчнөөс салгаж, амьд явах насыг минь уртасгаж, үр хүүхэд, ач зээтэйгээ энх мэнд аж төрөх боломж олгосон ачит эмч тандаа талархаж явдгаа чин сэтгэлээсээ илэрхийлж, амьдрал тань аз жаргаар бялхаж, буяны цагаан мөр тань арвижин дэлгэрч ядарсан олонд цаг үргэлж тус болж явахыг хүсэн ерөөе.