Оточ одь

EN MN

Хорт хавдарын эмчилгээ

Хавдар эмчилгээний загвар

Хавдар гэж юу вэ?

... Сөрөг мэдээллийн хуримтлал бодижсоны үр дүн

... Шоовдорлогдсон эсүүдийн бөөгнөрөл

... Үйл үрийн орны хөтөлбөр, өөрийн ба нийгмийн гаж үйлдлийн биелэлт

Аль нь ч шинжлэх ухааны бус тодорхойлолт гэж үзэж магадгүй. Тэглээ ч хавдрыг төгс эмчлэхэд эдгээр тодорхойлолтууд илүү ойр дөт, тохиромжтой сайн үр дүнд хөтөлдөг юм.

Эмчилгээний гүн ухааны үндэс

“Нөхцөл шалтгаан бүрэлдэж буй болсон бүхэн мөн нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно” гэсэн гүн ухаантан Агваанбалдангийн томъёоллоор бол “Эдгэхгүй өвчин байхгүй”

Эмчилгээний төрөл

  1. Үндсэн буюу суурь эмчилгээ
  2. Хавдар үүссэн нөхцөл шалтгааныг арилгах
  3. Хавдар эдгэрэх нөхцөл шалтгааныг бий болгох 3 төрөл юм.

 

Эмчилгээний арга зүйн дараалал

 

Нэг. Мэдээлэл эмчилгээ

Та эмчтэйгээ нэгд !

Танд ийм эмчилгээ хийнэ. Тэгээд засарна, сайжирна, эдгэрнэ!

Эмчийн болгоомжлолыг бүү анзаар! Би эдгэрнэ гээд бат итгэчихээрэй.

Үүсэхүй- хувьсахуй мөнхийн хөдөлгөөн бол орчлонт ертөнцийн оршихуй арга. Өвчин ч ялгаагүй үүсч л байна, арилж л байгаа. Та энэ хоёрын алиныг нь дэмжих вэ? Мэдээж өвчин арилахыг!

  • Хавдар өнөөдөр үүсээгүй шигээ өнөөдөр арилчихгүй. Цаг хугацаа хэрэгтэй.
  • Өөрийн оршихуй дүрсээ тань. Та: бие, эрхтэн, эс, эд молекул, атом, бөөмс, долигос, орон, ухаан ухамсар, сэтгэл, сэтгэхүй, гэрэл, дуу авиа хөдлөл гэсэн 16 шатлалтай юм. Бүх шатлал нь ухамсар, сэтгэхүйн мэдээллээр удирдагдаж хувьсдаг. Мэдээлэл эмчилгээ яг энүүнд тулгуурлаж байгаа юм.

Та өөрөө: Зөв мэдээлэл, эдгэрэх мэдээлэл, ариусах мэдээллийг итгэлтэй өгч чадвал таны дүрсжээгүй орон долигосоос эрүүлжилт явагдаж эхлэнэ.

Эдгэрэлтийн эрчим: Мэдээллийн зөв эсэх, давтамж, хугацаа, итгэлтэй шууд хамааралтай. Мэдээллийг та өөрөө өөртөө өгөх тухай л энд ярилцъя. Эмчээс танд өгөх мэдээллийг орхиё. Тэгэхдээ та доорхи хэдэн зүйлийг мэдээд ав !

... таны нэг эс /юуны эс нь хамаагүй/ 1010 бит мэдээлэл хүлээж авах сантай. Энэ бол маш их тоо. Гэтэл элэг хэдэн эстэй билээ. Эс мэдээллийг маш олон сувгаар хүлээж авдаг. Үг яриа, бодол санаа, хүсэл мөрөөдөл, биеийн хөдөлгөөн, байрлал, уур хилэн, хоол хүнс, орчны өнгө, гэрэл дуу гэх мэт тоочоод баршгүй. Молекул, атом, эгэл бөөмс, тэрч байтугай хоосон чанарын орон, хэт чанарын орон, хэмжээлшгүй их мэдээллийн сантай. Мэдээлэл хүлээн авсан, эгэл дүрс ч микро дүрс ч, хоосон орон ч өгөгдсөн мэдээллийн дагуу хувирдаг. Таныг өөртөө эдгэрэх мэдээлэл өгч энэ их нөөц бололцоогоо ашиглаж эрүүл болоосой гэж бид танд эмчилгээний энэ загварыг барьж байна.

Би эдгэнэ. Бүрэн эдгэрнэ гэдэгт итгэ! Эмчийн зөвлөгөө яриаг анхааралтай сонс.  Бүү эргэлз. Таны өвчин эмчлэгдэхгүй болжээ гэсэн эмчээс түргэн холд!

Эдгэрсэн хүмүүсийн өөрсдийнх нь яриаг сонс. “Тулгын 3 чулуу” кинонд хэд хэдэн хүний яаж эдгэрсэн тухай өөрийнх нь яриа бий.

Элэгний гэж алдаршсан Жамсран /уул нь эмч хүн биш/ Германд очоод эмчилгээгүй гээд буцаасан элгээ өөрөө эмчилсэн. Дурдатгал туршлагын номыг унш.

 

Хоёр. Өвчин үүссэн нөхцөл шалтгааныг арилгах

  • Эхлээд өвчин яагаад үүсэв? гэдэг асуултанд хариул. Буруу идэж уугаад, буруу эдэлж хэрэглээд, буруу бодож санаад, буруу хүсч мөрөөдөөд гэх мэт товчдоо буруу амьдраад гэдэг хариулт гарна. Та тэгэхээр энэ бүх нөхцөл шалтгааныг арилж багасгасаар, аажимдаа гэх мэт булзааруулж цаг алдах огт хэрэггүй. Шууд л өөрчил.
  • Өөрийн эдэлж хэрэглэж байгаа гоёл чимэглэл, бугуйвч, ээмэг, бөгж, будаг шунхаа түр орхи. Бүрэн эдгэртлээ шүү!
  • Хоол хүнс архи, тамхи бусад хэрэглээг бүрэн өөрчил. Энэ тухай дараагийн бүлэгт өгүүлье.
  • Ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүйн буруу зуршлаасаа сал! Айдсаа арилга! Та төгс эдгэрэх юм чинь. Хуурмаг айдсаа орхи!

Эргэлзлэлээ зогсоо. Өвчнийхөө тухай муугаар ургуулан боддог аюултай зуршил бараг хүн бүрт, ойр дотных нь хүмүүст байдаг сэтгэлийн ийм муу төлөвлөгөө биелэгддэг. Бусад хүмүүсийн тухай, бусад юмсын тухай, муу сөрөг үг яриа бодол санаагаа цэглэ.

  • Өвчин чинь одоохондоо зовиур шаналгаатай ч байлаа гэсэн инээмсэглэ! Инээмсэглэл эмчилгээний бүлэгт арай дэлгэрэнгүй ярина.
  • Таны бодол санаа, айдас цөхрөл, хүсэл, тэмүүлэл, таны гадаад орчин ч мөн дотоод орчин ч мөн. Ухамсар, сэтгэхүйн орноо цэвэрлэ! Ариусга! Ариуссан ухамсараар өөрийн био орон, гэрэл, цэнэг, орон зай, эгэл хэсгээ хүртэл эрүүлжүүлэх удирдан залах боломж танд байдаг. Тэр ч бүү хэл хэдэн арван триллион эсээ ч эдгэрэлтийн механизмд нэгтгэн жолоодож та чадна.

 

Гурав. Өвчин арилах нөхцөл шалтгааныг буй болго

Хоолны дэглэм

ü  Товчдоо өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн, хоолны найрлага, дэглэм, хэмжээ, дамжаанаас бүрэн татгалз!

Таны зоог

ü  7 хоногт хоёроос илүүгүй үхрийн махтай хоол хэрэглэ.

ü  Төрөл бүрийн байцаа, хүрэн манжин, өргөст хэмх, улаан лооль, шар лууван, сонгино, сармис

ü  Мах хэрэглэхгүй маш бага хэрэглэх учраас та уурагт хүнсний ногоо хэрэглэнэ. Дүпү, шар буурцаг, вандуй

ü  Хоолондоо жимс хэрэглэ. Нэрс, интоор, үхрийн нүд, нимбэг, усан үзэм, гадил, лийр, гүзээлзгэнэ.

Таны цай

ü  Халгай, чихэр өвс, яншуй, нохойн хошуу, ганга, хамба, шарилж, агь, багваахай цэцэг, хүн хорхоодой, цагаан гаа, чавга, таван салааны цай бэлдэж уу.

Үр тариа

ü  Овъёос, хивэг, шар будаа, гурвалжин будаа, хөц будаа

Бас нэг зөвлөгөө

ü  Бүтэн, хагас, цөөн дундын олон хоногийн мацаг барь. Зөвхөн хоол боловсруулах эрхтнийг бус бүх бие 5 цул савыг цэвэрлэх туршлагаар шалгарсан арга.

 

Цэвэрлэх эмчилгээ

ü  Өглөө гар нүүрээ угаагаад амны том халбага ургамлын тос балгаад амаа 5 минут зайлна. Тэгээд усаар зайл хоногт 4 удаа эдгэртлээ хийнэ.

ü  Таван рашаантай усанд орно. Олдохгүй бол гангын, агьны, шарилжны, зээргэмний ваннд орж арьсаа ариусга.

ü  Өөр нэг зүйл сануулъя. Танд ямар нэг шимэгч хорхой байж тун магадгүй. Тийм ч учраас уламжлалт эмчилгээнд хавдартай хүнд нян нядлагч эм заавал өгдөг юм. Шимэгч хорхойн үе шатууд цуллаг булчирхайлаг эрхтэнд хавдар үүсгэдэг. Нянгаас ангижир!

 

Мутар эмчилгээ

Ялгаа нь юу вэ? Та гараа зөвхөн хөдөлмөрийн эрхтэн гэж үздэг, тэр л хязгаарт хэрэглэдэг. Бурхан гараа мутрын түвшинд мэддэг. Тийм дээдийн зорилгоор ч хэрэглэдэг. Та гарынхаа тухай бүрэн зөв ойлголттой л болбол таны гарт ид шид бүрэн бий. Тийм ид шидэт гарыг хүндэтгэж мутар гэжээ.

Гарын алганаас, сүнсний ухамсарын мэдээлэл, эрүүлжүүлэгч /их нарийн эрчим/ хий урсан гарч байдаг. Бас сансар огторгуй, газар дээд хүчний илааршуулагч эрчим цутган орж байдаг. Хөлний, ул, хуруунуудынхаа өндгийг алга гэж үз. Та 24 алгатай гэсэн үг. Мутар эмчилгээ хийх хэцүү биш та чадна.

Нэг гараа өвчтэй эрхтэн дээрээ тавьж гарын алганы хонхроос элч дулаан эмгэг эрхтэн рүү чинь урсан орохыг анзаар. Арьс халуун оргин дотогшоо дулаан нэвчинэ. Энийг мэдэрсний дараа нөгөө гараа дээш өргөн алганы хонхор хуруунуудынхаа өндгөөр амьсгал авч амьсгалаа нөгөө гарын алгаар эмгэгтэй эрхтэн рүүгээ гаргаж байна гэж төсөөл. Мэдэр! Тэгж үйлд! 5 минутаас доошгүй хугацанд хий! Одоо боллоо! гэсэн мэдрэмж иртэл тэр байдлаа үргэлжлүүл.

ü  Өөрт тохиромжтой байрлалаар суугаад хоёр гараа хүйсний түвшинд дээш харуулан байрлуул. Амьсгалаа хамраар, зулайгаар авч хүйсээрээ гарга. Та зөв хийж байгаа бол гарын алга халуун огин чимчигнэх хүндрэх мэдрэмж ирнэ. Гараа хооронд нь халтал үрээд эмгэг эрхтнийхээ хоёр талаас барьж дулаацуулах үйлдэл хий! Одоо боллоо гэсэн мэдрэмж үүстэл хий.

ü  Хоёр гараа хооронд нь үрээд өвчтэй эрхтнийхээ өвчнийг авч хаях хөдөлгөөнийг 36 удаа 3 дахин хий. Мутар эмчилгээгээ дуусгаад би эдгэрлээ. Би эв эрүүл боллоо гэж бодож бясалгаад 5- 10 хэвт.

 

Бясалгал

Өөрийн боломжоор таатай байдлаар суу, аажимдаа завилж суугаарай!

Миний бие тайвширч байна. Бие сайхан тайвширлаа өөртөө 3 удаа хэл.

 Би ердийн амьсгалж байна, бодоод 3 удаам амьсгал авч гарга! Амьсгалынхаа орох гарах хөдөлгөөнийг ажигла. Түүнд анхаарлаа төвлөрүүл.

- Дараа нь биедээ ямар нэг зовиургүй, аль болох гүнзгий амьсгалж өвчтэй эрхтнээ амьсгалын хийгээр дүүрлээ гэж төсөөл, мэдэр, дүүрэг. Амьсгалаа гаргахдаа миний өвчин хөөгдөн гарлаа, би эрүүл боллоо гэж бод. Өөртөө хэл, амьсгаллаа 3- 5 удаа яаралгүй давтан хий.

- Миний бие суларч байна, миний бүх булчин суларлаа гэж 3 удаа давтан хэл. Булчингаа дээрээс нь доош нь сулла. Нүүр толгой, хүзүү, дал мөр бугалга, шуу, алга, хуруунуудын булчингаа сулла. Дахиад нүүр, толгой, хүзүү, сээр хавирга  сүврэг, нуруу, хэвлий, олон уулзах, өгзөг, салтаа, гуяны дотор тал, ар тал, гадна хажуу өмнөх булчинг ээлж дараалан сулла. Хөлийн эрээн булчин, өсгий ул, хуруунуудынхаа булчингаа сулла. Суллах дасгалыг 3 давтан хий, сураад ирэхээр ганц удаа хийж болно.

- Сулраах дасгалын дараа хоослох дасгал руу шилж. Үүний тулд (өнгөрсөн- одоо- маргааш) болсон, болж байгаа- болзошгүй сайн муу бүх бодлоосоо сал. Бодол санааныхаа орон зайг хоосло! Энэ хэцүү. Гэхдээ болно. Ямар нэг бодол орж ирвэл хөөж дэвэргэж бүү бод зүгээр өнгөрөөчих, тооноор шувууны сүүдэр гэрт ороод гарах мэтээр орхи. Бодол сэтгэлийн орноо сайн хоослоод наминчлал хий.

- Наминчлал гэдэг нь: бие- хэл- сэтгэлээр үйлдсэн буруу үйл нүгэл хилэнцдээ гэмших л юм. Бүхнийг уучил !

- Биеэр үйлдсэн буруугаа хор идсэн мэт гэмшиж залбир хэлээр үйлдсэн нүгэл хилэнцээ хор уусан мэт гэмшин залбир.

- Сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцээ эс бүхэндээ хор шингээсэн мэт гэмшин наминчил. Та бурхны өмнө эцэг эх, өвөг дээдсийнхээ сахиус сүлдний өмнө гэм хороо наминчлан бие- ухаан-ухамсар- сэтгэл- сэтгэхүйн хувьд цэвэр ариун боллоо.

Даган баясахуй дасгалд шилжинэ.

-       Би өнөөдрийг хүртэл эрүүл саруул сайн сайхан амьдарсан нь бурхны ивээл. Өөрийн буруугаас өвчилсан. Илааршин эдгэрч байгаа нь бурхны ивээл. Найман манал бурханд залбиран мөргөе 3 давтан хий.

... Ум... аа... хум. Гурван тарни авиаг адил хэмнэлээр дууд.

Ум-ыг дуудахдаа цохны ар талд тархины гүнээс умын дуу авиа чичирхийлэн гарч тархи нугаснаас гарах цагаан судал даган бүх биеэр цагаан гэрэл тархаж байна гэж төсөөлөн бод! Мэдэр! Түгээ!

- Аа.. тарни авиаг дуудахдаа 1-р хүзүүний дээх нь уртавтар тархи нугасны заагаас авиа чичирхийлэн гарч биеэр гүн хөх, улаан туяа тархан түгэж эрхтэн эд эс молекулыг ариусган эдгэрүүлж байгааг анзаарч мэдэр! Төсөөлж бод! Үйлд.

- Хум-ыг хэлэхдээ авиа чичирхийлэл хүйснээс дээш 2 хуруу орчмоос хэт ягаан туяа бүх биеэр тарж биеийг эрүүлжүүлж байна гэж төсөөлж бод. Мэдэр. Үйлд 3, 5, 9 удаа давтан хий. Энэ үед амьсгал илүү ачаалалгүй ердийн бай.

- Цаашдаа ум... аа... хум тарнийг дотроо давтан дуудаж 15- ны тэргэл сар мэт дүгрэг цагаан гэрлийг биеийн зүүн талд байгаагаар төсөөл, мэдэр.

Аа- аа хэлэхэд биеийн баруун талаар өглөөний улаан нарны тэргэл мэт улаан гэрэл байгааг мэдэр.

-       Хум-ыг дуудахад цагаан, улаан гэрлээс дээш цацарсан гэрэл нийлэн хэт хөх ягаан гэрэл зулайн дээр бадамлан гурвалсан гэрлэн чандмань үүсэхийг мэдэрч үйлд. Гурвалсан чандмань гурван гэрлийн уулзварт ... та байрласнаа анзаар. Мэдэр. Үйлд.

Амьсгалаа ердийн маш зөөлөн авч гарга. Таны амьсгалын агаартай ум- аа- хум- ын авах, хөдлөл чичирхийлэл, өнгө гэрэл тань руу цутган орж өвчин эмгэгтэй эд эрхтнийг чинь угааж цэвэршүүлж, ариусган эдгэрүүлж эхлэнэ. Анхаарлаа гэрэл орох, өвчин хөөгдөн гарах хоёр явцад төвлөрүүл.

Хэдэн удаа /3, 5, 9/ хийсний дараа чандмань гурван гэрэл таны 9 сүв, 108 хүрдэн хагас живаа илүү сүв сувгаар нэвчин орж таны өвдөж шаналсан шоовдорлогдсон эсийг эрүүлжүүлж ахлэнэ. Та үүнд талархаж инээмсэглэ. Таныг дагаад эс бүхэн чинь инээмсэглэж болно. Анхаарлаа огт сарниулахгүй би эдгэрч айна гэж бод. Бурханд талархан баярла. Инээмсэглэ.

Энэ бясалгалыг өдөр бүхэн үүрийн туяанаар. Нар их үд голлох 13.00, орой 22-23 цагт өдөр 3 удаа хий. Цагийг өөрөө тогтоож болно. Нэг удаа 15- аас дээш 1 цаг 30 минут хүртэл хийнэ.

Бясалгалаа хийж дуусаад маналын зүрхэн тарныг 3-5-9 удаа бишрэлтэй унш. Дадията ум биханз биханз маха биханз биханз рамзе самуте гати суухаа.

Ум дуудахад... тархи уртавтар тархины зааг орчим хүрднээс цагаан гэрэл цацран нуруу нугас мэдрэлийн ширхэг дагасан хийн судлаар бүх беэр тархаж буйг мэдэрч дууд. Биханз биханз-ыг дуудахад 1-р хүзүүний дээхэн уртавтар тархи нугасны зааг орчимж хүрднээс гүн хөх гэрэл цацран бүх бие, эмгэгтэй эрхтнийг эрүүлжүүлэхийг мэдэр. “Маха” ум мэт дууд. Биханз дээрхтэй адил дууд. Бясалгал хийж дуусаад би эрүүл болжээ гэж бодоод инээмсэглэ. Бурханд таларх. Унтахын өмнө би эрүүл болж байна. Би 5,7,14,21 хоногт эв эрүүл болно гэж бодсоор унт. Өглөө сэрэнгүүтээ би эрүүл болжээ, ямар сайхан амраа вэ? Гэж хэл, түүндээ итгэ, инээмсэглэ.

Бясалгал эмчилгээ бол өөртөө өгөх дээдийн ариун, юутай ч зүйрлэшгүй эрүүлжүүлэгч, хүч бурхан байдгийг, түүний ивээлд багтаж болдгийг эргэлзээгүй ойлгуулах итгүүлэх мэдээлэл юм. Та хий ! Эв эрүүл болно. Бүү эргэлз. Өчүүхэн ч эргэлзээ байгаа бол... ирэх үр дүнгээ үгүй хийх нь тэр шүү.

Та бүрэн эдгэрнэ.

Бүү эргэлз.

Амжилт таны гарт