Оточ одь

EN MN

Хавдар эмчилгээний багийг УБ хот болон аймгуудад байгуулах зайлшгүй хэрэгцээ байна

Нийтэлсэн: 2011/10/23

Зөвхөн хавдар өвчнөөс бус халдваргүй бүх өвчнөөс тэр ч байтугай бүх халдварт өвчнөөс бүрэн цогц салах арга, хэлбэр нь зөвхөн "Дээд Эрүүл Мэнд" учир Монголын Эрүүл Мэндийн үндсэн үйл ажиллагаа болгож явуулах нь зүйтэй. Хавдар эмчилгээний багийг УБ хот болон аймгуудад байгуулах зайлшгүй хэрэгцээ гарч байна. Учир нь хорт хавдар эмчлэгдэж байна гэж "Оточ Одь" эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд "Оточ Одь" нэртэй хувийн эмнэлийг 2002 онд байгуулж, өдгөөг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж, хорт хавдраар өвчилсөн 30 орчим хүнийг энэ аймшигт өвчнөөс бүрэн ангижруулж чаджээ. Тус эмнэлэгийн эмч өнөө, маргааш "Дээд эрүүл мэнд"сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал семинар зохион байгуулах гэнэ: Уг семинарын үеэр дээд эрүүл мэнд" илтгэлийг Өдгөө ээрүүл мэндийн салбарт 50 гаруй жил хүчин зүтгэж яваа "Оточ Одь"  эмнэлэгийн зөвлөх эмч X. Цэрэндорж," Хорт кавдар эмчлэгдэж байна" илтгэлийг тус эмнэлэгийн захирал их эмч П.Баатар, "Дээд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа шаардлага, арга зам" сэдвээр "Оточ Одь"  эмнэлэгийн их эмч Ц.Александр нар тус тус илтгэл тавих юм байна. Үүнээс гадна хурал семинарт хот хөдөөнөөс 100 гаруй эмч судлаач, эрдэмтэд оролцож 20 гаруй илтгэл тавигдах гэнэ. Эмчилгээний аргаа тус эмч нар тайлбарлахдаа Монголын уламжлалт анагаах ухаанд суурилсан "Дээд эрүүл мэнд"-ийн арга гэлээ. Энэ нь тухайн өвчтнийг эм, тарианаас гадна нарийн хоолны дэглэм, сэтгэл санааны өвөрмөц эмчилгээнүүдийг давхар хийснээр ийнхүү амжилтанд хүрсэн гэлээ Энэ талаар тус эмнэлэгийн зөвлөх эмч Х.Цэрэндоржоос тодрууллаа.

-Хорт хавдар эмчлэгдэж байна гэв үү?

- Хорт хавдрыг Дээд эрүүл мэндийн үзэл баримтлалын үүднээс эмчилгээ оношлогоогоо хийвэл эдгэж байна Ер нь хорт хавдраас сэргийлэх үндсэн найман зарчим байдаг. Хамгийн гол зарчим нь тухайн хүний өөрийнх нь эдгэрэх чанар, дотоод сэтгэлд тулгуурлаж байж үр дүнд хүрдэг. Хүний бурханлаг чанарыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хорт хавдрыг авах, эсвэл эмээр эмчилж байгаад нас баруулах тийм л арга байна.

- Дээд эрүүл мэнд гэж юуг хэлээд байна вэ?


- Дээд Эрүүл Мэнд гэдэг нь Бие эрүүл гоо сайхан, ухаан саруул-цэцэн мэргэн. сэтгэл ариун-өршөөнгүй уужуу, хийн эргэлт тэгш амар амгалан, амин орон цэвэр гэрэлтэнгүй тунгалаг, дотоод ухамсар төгс бурханлаг гэгээрэнгүй хэлнэ. Хувь хүнд энэ эургаан чанар бүрэлдэж чадваас. алсын. холын, ойрын, дэргэдийн, гар биеийн, дээд хүчний зургзан харилцаа нигүүлсэнгүй болж "Дээд Эрүүл Мэнд”-ийг төгөлдөржүүлэгч их хүчинд найрна.

-Танай эмнэлэгийн эмч нар хэчнээн хорт хавдартай хүнийг эмчилсэн бэ?

-Хорт хавдартай гэж оношлогдсон 115 хүн манай эмнэлэгт хандсан юм. Үүнээс 25 хүн эрүүлжээд гурваас таван жил амьдарч байгаад өөр өөр өвчнөөр нас барсан Эмчилгээний үр дүн өгөлгүй 32 хүн нас барсан Баримт бичгийг бүрдэл болгож авч чадаагүй 10 хүн байна. Эмчлэгдээд нэг жил болоогүй одоо хяналтад байгаа 14 хүн байна. Баримт бичиг нь бүрдэл болсон гурваас арван жил болсон энх тунх ажил хөдөлмөрөө хийж яваа 35 хүн бий.

-Хэдээс   хэдэн   насны хүмүүс байна?

- 46-55   настай ес, 56-65 настай арав, 65-75 настай найман хүн бий. Ер нь ахимаг насны хүмүүсийн өвчлөл их байгаа. Нас ахисан, зан заншил хоол ундны дэглэмгүй, амьдралын түвшин, доогуур байгаа нь өвчинд өртөмхий байдал харагдаж байна.

- Танайд хандсан хүмүүсээс ямар хавдар дийлэнх хувийг эзэлж байна?

- Элэгний хавдартай 18 хүн буюу 52 хувь, Ходоодны хавдартай дөрвөн хүн буюу 12 хувь. Тархи нугасны хавдартай гурван хүн буюу өсөн хувь байгаа юм. Энэ элэгний өвчлөлийн 52 хувь нь бидэнд, монголчуудын дунд элэгний хорт хавдар тахлын байдлаар тархаж байна шүү гэж чимээгүйхэн сонсгож байх шиг санагдаж байна.

-Эдгээр хүмүүс хорт хавдартай гэдгээ хаана оношлуулсан юм бэ?

- Монгол улсын Хавдар судлалын төвд 29, Клиникийн нэгдсэн III эмнэлэг болон, Ачтан элит, Хөх хотод, Бээжин, Солонгос улсад тус бүр нэг нэг хүн хавдар гэдэг оношоо тодруулсан байсан. Бид нар энэ оношинд нэг их эргэлзэхгүй байгаа. Яагаад гэвэл мэргэжлийн өндөр түвшний клиникүүдэд доктор профессорууд, энэ талаар мэргэшсэн хүмүүс онош тогтоосон байгаа юм Гэхдээ бид бусдын оношийг даган баясаагүй. Өөрсдийн оношоо тавихыг хичээдэг.

-Хорт хавдар туссан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?


-Өвдөх, ядрах,  хоолонд дургүй болох, турах, жин алдах, царай өнгө зүсгүй болох, сэтгэл санаа тогтворгүй болох, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ долоон шинж тэмдэг нь хавдар өвчнийг сүүдэр мэт дагалддаг юм. Тийм учраас энэ долоон шинж тэмдгийг барих хэрэгтэй. Бид оношлогоондоо судлын байдлыг гол түшиглэдэг. Тухайлбал: Элэгний хавдартай 16 хүнийг судлаар шинжиж үээхэд тухайн эрхтний судас буюу элэгний судас билэг чанараараа дэлгэрэхгүй хий халууны эрчимтэй, хуйлрангүй, нарийн зэрэг эмгэгшил бүгдэд нь илэрч байсан. Нөхөр махбодитой эрхтний судалд суларсан, живэнг, орон цагаа алдах, цацрах зэрэг шинжүүд мэдрэгдэж байсан. Дайсан махбодитой эрхтний судас түрэмгийлэх, дэлгэрэнгүй, орон цагаа тэлэх зэрэг шинжүүд мэдрэгдсэн. Харин эх хүүгийн судалд эмгэг өөрчлөлтийг бид тоггоож чадаагүй юм.

-Дээрх шинж тэмдэг илэрсэн хорт хавдартай хүмүүсийг яаж эмчилдэг юм бэ?

-Мэдээлэл, итгэл үнэмшил, явдал мөр, идээ ундаа, залбирал, мөргөл, төвлөрөл, бясалгал, эм тан зэрэг есөн арга хэлбэрийг баримтлахыг хичээдэг. Учир нь дэс дараалал, цагаа алдвал тэр эмчилгээ эмчлүүлэгсдэд хүрдэггүй. Жишээ нь: Эм тангаа өгчихөөд мэдээлэл эмчилгээ хийнээ гэвэл бараг л байдаггүй юм. Өвчтэй хүн орж ирээд өвчин, зовлон, сэтгэл шаналал, гуниг гутрал нь арилахуйц тийм орчин тухайн өвчтнийг угтах ёстой. Өөрөөр хэлбэл бурханлаг орон зай, эм тангийн ариун үнэр, инээмсэглэл, хайр халамж угтах ёстой. Бид таныг эдгэрүүлнэ гэсэн бодол санаа, сэтгэлийн орон эай үүсгэсэн байх естой юм. Мэндлэхээсээ өмнө өвчтэй хүн ямар сайхан юм бэ? Би эдгэрэхнээ хэмээн дуу алдан дотроо шивнэн биширмээр орон зай угтахаар байлгадаг. Өөрөө өөртөө өгөх мэдээлэл эмчилгээ ингэж эхэлдэг юм.

-Эм тан эмчилгээний зарчимтай гэж сонссон?


-Тийм ээ. Халуун хүйтнийг ялгаж баримтлах, тэнсэж үзэх, тамирыг дэмжиж сайжруулах, ерондөгийг онож өгөх, махбодийг тэгшитгэх, хянан зохилдуулах, сүүл таслах зэрэг долоон зарчим бий. Эмчилгээний хянан зохилдуулах зарчим бол бусад зургаан зарчимаа шүтэн барилдуулж, холбож байдаг мөнхийн мөнгөн утас юм. Хянан эохилдуулах зарчмыг хэрэглэхийг тулд эмч хүн судлыг таван махбодийн хуулиар дөрвөн улирал, дөрвөн завсарт алдалгүй шинжиж сурах ёстой. Тэгэхгүй бол эмчилгээгээ зөв удирдаж чаддаггүй юм

-Эм эмчилгээний талаар яриач?

-Хуучин тэжээхүй ухааны судруудад "Чихага чиха" нэрийн доор хурмал, хавдар төрлийн өвчнийг багтааж ойлгож байсан юм. Элэгний 18 өвчтөнийг эмчилсэн эм тангийн эмчилгээний зарчмыг тодруулъя, элэг бол шарын орон учир элэгний хавдартай хүмүүсийн судал нь халуун хий шар хавсарсан шинжтэй судлууд байсан. .Элэгний халууныг арилгахыг гол зарчимаа болгосон. Нян нядлах эмийг хэрэглэдэг. Учир нь хавдар өвчин нянгийн шалтгаанаар үүсэх их байдаг. Вирусээр, түүнээс ч нарийн нянгаар үүснэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Биед байгаа бусад шимэгч хорхой, түүний авгалдайнууд биед удаан хугацаагаар хадгалагдсанаар элэгний дархлаат чанарыг доройтуулж муудуулдаг. Үүнээс болоод элэгний эсийн орон өөрчлөгдсөнөөс, эс нь гаждаг. Чухамдаа энэ гажиж ургасан эсийн бөөгнөрөл бол хавдар юм. Тийм болохоор нянг нядлах эмчилгээний хоёрдугаар тулгуур арга юм гэж үздэг юм.

-Нян биед агуулагдсанаас хавдрын эсийн задралаас, бусад халдвараас бие махбодь хорддог. Үүнтэй зэрэгцээд хоол унданд дургүй болж, гурван хирын ялгарал багассанаас хордлого гүнзгийрдэг. Энэ байдлаас гарах арга бол цус цэвэрлэх эм танг хэрэглэх болдог. Өвчний эхнээс л өвчтөний тамир тэнхээ доройтож. бие нь сулардагаас тамирыг дэмжин сайжруулах эмчилгээ бол зайлшгүй чухал болдог. Хянан зохилдуулах эмчилгээ бол тулгуур эмчилгээнүүдийнхээ үр дүнг хянахын тулд нөхөр дайсан махбодитой эрхтний доройтол, түрэмгийлэлд дэмжих, хориглох эмчилгээ хийх эсийг шийдэхэд тусалдаг. Эцсийнх сүүл таслах эмчилгээ хийх ёстой. Энэ эмчилгээ бол хавдрын эсрэг хамгийн чухал нь ч биш, дайвар нь биш. Бусад долоон зарчмын эмчилгээтэйгээ уялдан зохицсон хэм хэмжээтэй эн зэрэгцүү үр дүнтэй эмчилгээ юм. Бидний судалгаанд хамрагдсан 35 хүний 64.5% нь 3-10 жил эрүүл саруул амьдарч байна. Дээд Эрүүл Мэндийн онол эмчилгээний арга зүйн түвшинд хавдар өвчнийг эмчилбэл урт хугацааны сайжрал өгч байна гэж бид үздэг юм. Эдгэрээд 3-10 жил энх тунх ажил хөдөлмөрөө эрхэлж яваа хүмүүс 64.5% байгаа нь хорт хавдар өвчин эдгэрч байна гэсэн дүгнэлтэнд шууд хүргэж байгаа юм. Зөөхөн хавдар өвчнөөс бус, халдваргүй бүх өвчнөөс, тэр ч байтугай бүх халдварт өвчнөөс бүрэн цогц салах урьдчилан сэргийлэх арга, хэлбэр нь зөвхөн Дээд Эрүүл Мэнд учир Монголын эрүүл мэндийн үндсэн үйл ажиллагаа болгож явуулмаар байна. Хавдар өвчнийг зөвхөн ганц эмч эмчилдэггүй гэдгийг бидний өнгөрсөн 12 жилийн туршлага нотолж байна. Хавдар судлалын төв, аймгуудын эмнэлэг, хувийн эмнэлэгүүдэд хавдар эмчлэгдэж байна. Эдгэрэл сайжрал өгч байна. Ийм хүмүүс бидэн дээр олон ирж байна, энэ бол туйлын баярламаар үр дүн. Гэхдээ хавдарын эмчилгээний багуудыг байгуулах зайлшгүй хэрэгцээ байна. Энэ багт Дорно Өрнийн эмийг зөв хослуулж хавдарын эсрэг эм тан. жороо зохистой найруулж чаддаг эмч, мөргөл, залбирал, бясалгал, тарни эмчилгээний аргуудыг зааж чаддаг мэргэшсэн сэтгэл засалч эмч, явдал мөр, идээ ундаа, ургамал хоол эмчилгээ, бариа заслын гурван эмчтэй нэг сувилагчтай хавдар эмчилгээний багийг хотын дүүрэг, аймгуудад бий болгох хэрэгцээ шаардлага амьдралаас урган гарч байна.

Эх сурвалж: Л.Балчинлувсан
 http://west.mn