Оточ одь

EN MN

Сэтгэгдэл

Савны хорт хавдар маань зүгээр болсон

Савны хорт хавдар маань зүгээр болсон

Анх 2007 оны 11 сард миний бие өвдөж, эмнэлгээр явсаар сүүлд нь хавдар судлалд ирж үзүүлсэн чинь савны хорт хавдартай гэж байна гэсэн онош гарсан. 2008 оны 5 сар хүртэл хавдар судлал дээр эмчлүүлж олон удаа мэс засал хийлгэсэн. Тэгээд Булган аймгийн Могод сумынхаа Баясгалан эмчээс "Оточ Одь" эмнэлгийн талаар сонссон. Баясгалан эмч та ямар ч байсан тэнд очиж үзүүл гэсэн. Тэгээд нэг сарын дараа бую

Миний бөөрний архаг дутагдал эмчлэгдсэн

Миний бөөрний архаг дутагдал эмчлэгдсэн

Намайг Доной овогтой Баатар гэдэг. Би одоо 68 настай. 2010 онд миний бие өвдөөд их хавагнаж, амьсгаадаад дуу гардаггүй, шээс гардаггүй байсан. Тэгээд Говьсүмбэр аймгийнхаа эмнэлэгт үзүүлсэн боловч тодорхой онош хэлээгүй. Тэгж байтал азаар хамаатныхаа хүнээс “Оточ Одь” эмнэлгийн талаар сонсоод эрэл сурал болж байж, энэ эмнэлэгт өнгөрсөн жилийн цагаан сарын өмнөхөн очиж байсан. Би их хав

П.Баатар эмчийн танг 7 хоног уугаад хөл дээрээ боссон

П.Баатар эмчийн танг 7 хоног уугаад хөл дээрээ боссон

Намайг Дашдорж овогтой Уянга гэдэг. Би 1982 онд Дархан-Уул аймагт төрсөн. 1999 онд арван жилийн 13-р дунд сургуулийг төгсөж улмаар ЭМШУИС-д элсэн орж суралцаад 2008 онд төгссөн. Би сургууль төгссөн жилээ буюу 2008 оны 10 дугаар сарын 10-нд аваарт орсон юм. Тэгээд эмнэлэгт 51 хоног ухаангүй байж тархиндаа мэс засал хийлгэсэн. Ухаан орохдоо тал цус харвалттай баруун тал бүхэлдээ мэдээгүй байсан. 20

Бурхан эмчдээ баярлаж явдаг

Бурхан эмчдээ баярлаж явдаг

Намайг Агваандорж овогтой Рина гэдэг. Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн. Одоо 74 настай. Одооноос 12 жилийн өмнөөс миний толгой маш хүчтэй өвдөж эхэлсэн юм. Ингээд сумын болон аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн боловч өвчний оношийг олж чадаагүй. 1999 оны хавар Улаанбаатар хотод нэгдсэн гуравдугаар эмнэлгийн тархины мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд тус эмнэлэгт тархиндаа мэс

П.Баатар эмчийн маань, "Та эдгэнээ" гэсэн хоёрхон үг намайг дахин төрсөнтэй адил болгосон

П.Баатар эмчийн маань, "Та эдгэнээ" гэсэн хоёрхон үг намайг дахин төрсөнтэй адил болгосон

Лүндэг овогтой Долгоржав миний бие Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, одоо нас 61 хүрч байна. Хэнтий аймгийн 10 жилийн сургуульд багшаар 30 –иад жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч одоо Улаанбаатар хотноо оршин суурьшин амьдарч байна. Юуны өмнө ачит авралт эмч Пунцагийн Баатартай учирч хүнд аюулт өвчнөөсөө ангижирч өдий хүртэл амьд сэрүүн яваагаа олон түмэнтэйгээ хуваалцахаасаа өм

Багш маань надад найман жилийн нас хайрлаад байна

Багш маань надад найман жилийн нас хайрлаад байна

Н. Октябрь би ам бүл хоёр. Ээжтэйгээ хамт амьдардаг. Ард халх, бүрэн бус дунд боловсролтой, 37 настай эрэгтэй. Анх 2002 оны намар өвлийн заагт гэнэт зоо нуруугаар хатгаж толгой хүчтэй өвдөж харанхуйлан хэсэг зуур юу ч харахгүй болж нүдний уг ухархайгаар өвдөн нүднээс нулимс гоожиж хамар шархирч бүх биений хүйтэн хөлс асгараад нүдээ тас аньж хоёр гараараа толгойгоо тас хавчин бөмбөрч байсан. Ингээд

Хавдар эмчилгээний нээлтийг дэлхийд албан ёсоор зарлах цаг нь болсон

Хавдар эмчилгээний нээлтийг дэлхийд албан ёсоор зарлах цаг нь болсон

Хүн гэдэг бодгаль хүмүүн заяанд төрж аж төрхийн үндсийн үндэс нь эрүүл явах гэлтэй. Эрүүл л явбал хүний амьдралд тохиолдох аливаа зовлон бэрхшээлийг даван туулж санан сэдсэн хүссэн хүслээ биелүүлэх боломж бололцоо бүрддэг гэнэм. Хүн эрүүл аж төрхийн наян хувь нь өөрөөс нь үлдсэн хувь нь гадны нөлөөнөөс шалтгаалдаг гэдгийг олон эрдэмтэн мэргэд олж тогтоосон байдгийг бид олж уншдаг ч амьдралдаа хир

Содов овогтой Алтангэрэл /1948 онд төрсөн. 63 настай/

Содов овогтой Алтангэрэл /1948 онд төрсөн. 63 настай/

Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн 1996 оны хавраас эхлэн хоол идсэний дараа гороож, хөөстэй шүлс гарч байгаад сүүлдээ хоол тээглээд юу ч явахгүй зөвхөн шингэн юм л ордог болсон. Нэг үгээр хэлбэл хоолойн агших тэлэх хөдөлгөөн огт үгүй болж бас үргэлж огиж цэр гарна, өдөр шөнийн цагт үргэлж гудших учир нойр сайн бол 24 цагийн хугацаанд  нэг цаг гаруй зүүрмэглээд цочоод сэрэх учир огт там