Оточ одь

EN MN

Стивен Сигалыг эмчилж байсан хүн

Нийтэлсэн: 2011/10/14

Баатар маарамба хэмээх нэртэй оточ хүн бидний эрхлэн хэвлүүлсэн "Мөнхийн тэмүүлэл" цомгийг сонсоод төрсөн сэтгэгдэлээ хуваалцаж цаашдаа хамтран ажиллах зорилгоор манай ажил дээр ирж хууч дэлгэлээ. Олон зуунаас улбаалсан монголын уламжлалт анагаах ухааны өв соёл, монгол оточ, мэргэд, дээд эрүүл мэндийн ойлголтын тухай гэх мэт сэдвээр хуучилж билэг оюуны гэрэл цацраалаа. Баатар маарамбын тухай Стивен Сигалыг эмчилж байсан хүн гэдгийг нь сонсож байсан боловч биечлэн уулзаж байгаагүй бөгөөд санаандгүй учрал тохиож өөрөө манай ажил дээр ирнэ чинээ санаагүй явсан билээ. Тэрбээр "Оточ Одь" хэмээх уламжлалт анагаах ухааны эмнэлэгээрээ дамжуулж олон хүний эдгэшгүй хүнд өвчнийг анагаажээ. Цаашдаа эрүүл саруул аж төрөхүйн арга ухааныг монгол орон даяар түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаад нь талархаж чадах боломжоороо дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ж.Лувсандорж
"Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн