Оточ одь

EN MN

Савны хорт хавдар маань зүгээр болсон

Нийтэлсэн: 2012/01/31

Анх 2007 оны 11 сард миний бие өвдөж, эмнэлгээр явсаар сүүлд нь хавдар судлалд ирж үзүүлсэн чинь савны хорт хавдартай гэж байна гэсэн онош гарсан. 2008 оны 5 сар хүртэл хавдар судлал дээр эмчлүүлж олон удаа мэс засал хийлгэсэн. Тэгээд Булган аймгийн Могод сумынхаа Баясгалан эмчээс "Оточ Одь" эмнэлгийн талаар сонссон. Баясгалан эмч та ямар ч байсан тэнд очиж үзүүл гэсэн. Тэгээд нэг сарын дараа буюу 2008 оны 6 сард "Оточ Одь" эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэгээд тэрнээс хойш өдийг хүртэл тан ууж байна. Энэ хугацаанд 3 сар болоод л хавдар судлал дээр ирж шинжилгээ өгдөг байсан. Савны хавдар маань багассаар сая үзүүлэхэд байхгүй болсон байна гэсэн онош гарсан. Намайг одоо айх зүйлгүй гэсэн. Би их баяртай байна. Одоо би Эрдэнэт хотод амьдардаг.

Сэрээтэр овогтой Уран гуай энэхүү сэтгэгдлээ 2012 оны 1 дүгээр сарын 26-нд "Хавдар судал"-д үзүүлж сайхан мэдээ сонсоод  "Оточ Одь" эмнэлгээс эм тангаа авахаар ирэхдээ ярьсан юм.