Оточ одь

EN MN

П.Баатар эмч бол амьдрал бэлэглэсэн ачтан

Нийтэлсэн: 2012/03/17

Хуягт овогтой Өвгөнхүү миний бие Дундговь аймгийн үндсэн харьяат бөгөөд нутаг орондоо 1966 оноос эхлэн алба хашиж санхүү бүртгэлийн ажлыг 39 жил тасралтгүй хийж байгаад 2005 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм. 2008 оны 5-р сард биеийн байдал тавгүйрхэж цээжээр хатгах, амьсгаадах, ханиалгах, найтаах зэрэгт ар цээжээр хөндүүрлэх, хатгах, хэвтэж болохгүй байдал илэрсэн тул Улаанбаатар хотод Хатанбаатарын эмнэлэгт ирж үзүүлэн шинжилгээ хийлгэж 21 хоног хэвтэж эмчлүүлсэн билээ. Эмчлүүлэх хугацаанд шинжилгээгээр ноцтой өвчний шинж илрээгүй. Гэвч биеийн байдал тийм сайн болоогүй. Гэтэл тухайн эмнэлэгийн эмчлэгч эмч, “Таны уушгинд явдал  байна. Та рентген компьютераар харуул гэж зөвлөгөө өгсний дагуу явж үзүүлтэл уушигны хавдраар үсэрхийлэл бий болсон байна” гээд хавдар судлалын эмнэлэгт үзүүлэхийг зөвлөлөө.

Ингээд би Хавдар судлалын эмнэлгийг зорин очиж үзүүлэн олон янзын шинжилгээ хийлгэсний эцэст “Уушгинд үсэрхийлсэн толбо нь элгэнд хавдар үүссэнээс болсон байна” гэсэн онош тавигдаж хавдрын ЭХО-ны эмч Нансалмаа харж илрүүлснээр миний элэг 4, 6, 8, 5 хэсэгтээ 5.2:4.5,  6:12.2 хэмжээний хавдартай гэсэн онош тавигдсан юм.

Ингээд уушиг, элэгний хавдар гэсэн аюулт өвчин бий болсныг мэдэрсэн юм. Хавдрын эмнэлгийн уушигны эмч намайг мэс заслын эмчид үзүүлэхийг зөвлөсний дагуу мэс заслын эмчид үзүүлэхэд, “Уушиг, элэг хоёуланд нь хавдар үүссэн тул хагалгаа хийх боломжгүй. Иймд та химийн эмчид үзүүл” гэсэн. Химийн эмчид үзүүлэхэд, “Танд химийн эмчилгээ хийхгүй. Та гадуур Хятадын Ганфулон гэдэг эмийг 3 сар уугаад ирж үзүүл” гэснээр хавдар судлалыын эмнэлгээр явах ажил дуусгавар боллоо.

Тэгж би өөрийгөө хавдар гэдэг аюулт өвчнөөр өвчилснөө мэдсэн. Гэвч “Энэ хавдрын эмч нар намайг яагаад эмнэлэгтээ эмчлэхгүй, гадуур эм уу гээд байгаа юм бол” гэж дотроо эргэлзэж бодсон. Тэгээд, “Хавдрын байдал гайгүй болоод тэгсэн юм болов уу эсвэл найдвар муутай болохоор тэгсэн юм болов уу” гэж гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс бид бүгд сэтгэлийн  шаналалд орж, одоо яах тухайгаа ярилцсан. Тэгээд ямар ч байсан хятадын эмийг авч уухаар шийдэж эмийг ууж эхэлсэн юм. Энэ үед хавдар гэдэг аюулт өвчнийг эмчлэх талаар олон хүмүүс янз янзын санал, сэтгэлийн дэм хэлж өгч байлаа. Тэр дотроос, “Дорноговьд эмч П.Баатар гэж ардын уламжлалт эм тангаар олон хүнийг эмчилж эдгэрүүлсэн ачтай буянтай хүн байдаг. Түүнд үзүүл” гэж надад олон хүн санал болгосон юм.

2008 оны дундуур П.Баатар эмчийн утсыг олж авснаар өөртэй нь шууд холбогдсон. Ингээд үзүүлэх боломж олдсоноор П.Баатар эмчийг зорин очиж очер хүлээж суухдаа тэнд байгаа олон хүмүүсийн амнаас, ямар өвчтэй байгаад эдгэснээ, бас эдгэж байгаагаа хоорондоо магтан ярилцаж байгааг сонсоод сэтгэлд урам зориг орж, “Ямар ч байсан надаас дор хэвтрийн эмчилгээгүй гэсэн оноштой хүмүүс хүртэл эдгэсэн байхад би эдгэнэ” гэсэн итгэл найдвар надад бий болсон юм. Тэгээд очерийн дагуу зогссоор байгаад 12 цагийн үед үзүүлэхээр ороход сайхан зантай, дундын насны хүн угтаж авсан. П.Баатар эмч зөвхөн судас барьж удаан үзсэний эцэст надаас өвчний талаар юу ч асуухгүй шууд өөрөө харсан юм шиг миний туссан өвчнийг хэлж, бас тодруулан асууж байлаа. Ингээд би гэдэг хүн энэ бурханлиг ачтан эмчийг биширч, зааж зөвлөсний дагуу өгсөн эм ианг заавар зөвлөмжийнх нь дагуу ууж, хоол ундны дэглэмийг нарийн чанд баримтлан байсаар 1 жил 8 сар болж байлаа. Энэ хооронд миний биеийн байдал эрс сайжирснаар үл барам зөвхөн биеийн шинж 10 кг-аар нэмэгдэж биед ямар ч зовиургүй болсон юм.

2009 оны 12 сард хавдар судлалын эмнэлэгт үзүүлж бүх төрлийн шинжилгээ хийлгэхэд шинжилгээний хариу бүгд сайн гарсан. Нансалмаа эмчээс анх байсан хавдар 5-6 хэсэгтээ бүрэн байхгүй болж харин 7-8 хэсэгтээ 2.9: 3.6, 4:3 хэмжээтэй болсон байгааг дуулаад аюулт өвчнөөс салж байгаадаа баярлаад барахгүй байна.

П.Баатар эмчийн энэ нөр их хөдөлмөр, ач гавьяаг олон түмэндээ болон, зовлон нэгт хүмүүстээ хандан “Энэ хэцүү өвчин эдгэрдэг юм байна” гэдгийг сурталчилж, хань үр хүүхэд, ахан дүүс бид бар жилдээ баяртай сайхан угтлаа. П.Баатар эмчийн хавдар өвчнийг эмчилж эдгээж байгаа энэ гайхалтай эрдэм ухаан нь Монгол оронд төдийгүй  дэлхийн олон оронд мэдрэгдэж үр дүн нь гарсаар байхад, энэ ачтанд урам хайрлаж, үйл хэргийг нь дэмжиж өөрийн гэсэн эмнэлэг байгуулах ариун үйлсэд нь төр засаг, эрүүл мэндийн яам болон бусад байгууллагууд анхаарч тус дэм үзүүлж ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Түмэн олны тусын тулд, өөрийн мэдсэн сурснаа хүний эрүүл мэндийн төлөө зориулж дэлхийн эрүүл мэндийн түүхэнд гайхалтай нээлт хийсэн П.Баатар эмчийн гавьяа зүтгэлийг Монголын төр засаг үнэлж Ардын эмч цол хайрласан ч багадна гэдгийг би энд зориуд дурдаж байна.

Дундговь аймгийн харьяат Х.Өвгөнхүү