Оточ одь

EN MN

П.Баатар Монгол Улсын Гавъяат Эмч боллоо

Нийтэлсэн: 2013/08/29

Дээд Эрүүл Мэндийн "Оточ Одь" эмнэлгийн эмч П.Баатар нь 2013 оны 7 сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Хүний Гавъяат эмч цол гардан авлаа. Түүнийг хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж 3000 гаруй хорт хавдартай хүмүүст үйлчилж эмчилгээний бодитой дүнд хүрч, Монголын Уламжлалт Анагаах ухааны эмчилгээний арга зүйг дэлхийд таниулсан хувь нэмрийг үнэлж шагнажээ.