Оточ одь

EN MN

"Оточ Одь" эмнэлэг хорт хавдрыг монгол эм тангаар голлон эмчилдэг

Нийтэлсэн: 2012/06/28

 

Саяхан "New Media Marketing Agency" ХХК-аас зохион байгуулдаг "Монголд үйлдвэрлэв" цуврал аялалд явав. Энэ удаагийн аялал үндэсний үйлдвэрлэгч "Тавин- Ус" эмийн үйлдвэртэй танилцах аялал байлаа. Аялал товлосон өдрийнхөө өглөө 9 цагт аялагчид болзсон газраа уулзаж, "Тавин-Ус" үйлдвэрийн автобусанд сууж Нисэхийн зүг жолоо заллаа. Үйлдвэр лүү очих замдаа аялагчид хоорондоо танилцаж яриа өрнүүлэн ихэд хөгжилтэй байлаа. 

"Тавин- Ус" эмийн үйлдвэр нь эмийн ургамлаар төрөл бүрийн эм, шингэн бэлдмэл, үрлэн витамин, тосон түрхлэг, байгалийн зэрлэг жимсний шүүс гээд өдөр тутмын ахуйн амьдралд болоод өвдсөн үед хэрэглэх зориулалттай олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Аялалын явцад аялагчдыг өөрийн бүтээгдэхүүн болох зэрлэг аньс, нэрсний цэвэр шүүсээр дайлав. Хаврын улирал тул аялагчид амин дэм ихтэй органик бүтээгдэхүүн хэмээн нэрс, аньсны шүүсийг олзуурхан, амтархан уусныг нуух юун. 

"Тавин-Ус" үйлдвэрийн захирал өөрөө эмч мэргэжилтэй хүн байсан бөгөөд үйлдвэртэй танилцах аялалын явцад бидэнд хөтөч хийж, үйлдвэрийн босго даваад л үйлдвэр дотор ямар дүрэм журам баримтлах ёстой тэр бүрийг тайлбарлан бид мөрдөж байлаа. Эмийн үйлдвэрлэлийг ариун цэврийн өндөр стандарт, нарийн хяналт шалгалтын дор явуулдаг юм байна лээ.

Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн их таалагдсан нь биед шаардлагатай витаминаа авах зорилгоор хэрэглэдэг Солонгос гэх мэт гадны орнуудаас орж ирж байгаа энергийн ундаа, улаан чавга ханд гэх мэт бүтээгдэхүүнийг орлох, түүнээс хэд дахин илүү чанартай байх магадлал өндөртэй байгалийн зэрлэг жимсний шүүснүүд, үрлэн витаминууд, төрөл бүрийн эмгэг өвчний үед их үр дүнтэй байдаг дорго, далайн хав, баавгайн тос мөн олон витаминт том хүний болоод хүүхдийн чихэрнүүд нь их таалагдлаа.  

Би эм хэрэглэж байгаагүй хэрнээ өдийг хүртэл эрүүл саруул амьдарсаар л байна. Багадаа хөдөө өссөн болохоор эм тэр бүр олдоггүй байсан ч юмуу эсвэл өвөө эмээ гээд өвөг дээдэс маань аливаа өвчнийг эмийн ургамлаар эмчилж ирсэн болоод ч тэр үү эм хэрэглэж байгаагүй. Ханиад хүрвэл аньсны навч эсвэд дэгд гээд нээх гашуун ургамлыг усанд буцалган хандалж уулгадагсан. Ээж маань хажууд харж зогсож байгаад л уулгана. Дэгд уугаад удахгүй ханиад эдгэдэг байсан. Гэдэс өвдвөл сөд хандалж уулгана. Мөн л удаа ч үгүй гэдэс маань зүгээр болдогсон. Энэ мэтчилэн би гэлтгүй миний ойр тойрны хүмүүс гэдэс өвдвөл сөд ханиад хүрвэл дэгд уувал сайн гэдгийг бүгд мэддэг. Өөр төрлийн өвчинд хэрэглэдэг олон ургамлыг амьдралдаа хэрэглээд дадсан байдаг. Ийм болоод ч тэр үү "Тавин-Ус" эмийн үйлдвэр надад танил дотно санагдав. Цаашид өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор, эрүүл амьдралын хэв маягаар амьдрахын тулд хэд хэдэн бүтээгдэхүүнийг нь хэрэглэж байхаар шийдэв.

Хүн байгалийн амьтан. Байгальтай салшгүй холбоотой. Бидний өвөг дээдэс ан хийж махаа, амьтдыг тэжээвэр болгон гаршуулж цагаан идээгээ, байгалаас өвс ургамал түүж ногоогоо олж ахуй амьдралдаа хэрэглэдэг байсан. Мөн эмийн ургамлаар өвчнөө эмчилдэг байсан.

Шинжлэх ухаан техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн байгалийн түүхий эдийг төрөл бүрээр хувирган өөрчилж хэрэглэсээр удаан хугацаа өнгөрлөө. Энэ дунд өвчнийг эмчлэх зориулалттай эм тариа олон зуун мянгаараа бий болж хүн төрөлхтөн маш ихээр хэрэглэдэг болсон. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнууд түрүүчээсээ энэ бүх эм тариа тухайн хэрэглэж байх үедээ үр дүнгээ өгдөг ч өвчнийг бүрэн төгс эмчилдэггүй, дараа нь үр дүнгээсээ илүүтэй хор хөнөөл дагуулж байдаг зэргийг олж мэдээд байгалийн түүхий эд, эмийн ургамлыг олон шат дамжлагаар хувирган өөрчлөхгүйгээр органик байдлаар нь хэрэглэхийг илүүд үзэх болсон.

Өнөөг хүртэл хорт хавдрыг дэлхий дахинд эмчилж чадахгүй байна гэж байгаа ч Монголын “Оточ Одь” эмнэлэг 30 гаруй хүний хорт хавдрыг монгол эм тангаараа эмчилсэн байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй баримт мэдээллийг Otochodi.com,Youtube.com/Otochodi зэрэг цахим хуудсуудаас авч болно. 

 

Улаанбаатар хот 2012.05.22

Эх сурвалж: http://khandmaa.posterous.com/