Оточ одь

EN MN

Орчин үед элбэг байгаа стресс, хавдар зэрэг 2 өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуултад хариу өгнө

Нийтэлсэн: 2013/01/18

Чингис Хааны Дэлхийн Академийн Академич, Дээд Эрүүл Мэндийн "Оточ Одь" эмнэлгийн зөвлөх эмч, МУ-ын хүний гавьяат эмч Х.Цэрэндорж гуай болон Дээд эрүүл мэндийн "Оточ Одь" эмнэлгийн захирал, эмч, оточ П.Баатар нар Чикаго хотноо айлчлал хийж байна. Энэхүү айлчлалыг иргэдийн хүсэлтээр “Ану маркетинг”, “Оточ Одь” эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд айлчлалын зорилго нь Чикаго хотод Дээд эрүүл мэндийн лекц, сургалт зохион байгуулж, иргэдийн хүсэлтээр үзлэг хийх юм байна. Лекц сургалт нь:

Нэгдүгээрт. Дээд эрүүл мэндийн онол арга зүйн сэдвээр,

Хоёрдугаарт. “Орчин үед элбэг байгаа өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? асуултын хүрээнд хүмүүсийн хүсэлтээр стресс, хорт хавдар зэрэг 2 өвчнийг сонгон авч эдгээр өвчнийг Монголын уламжлалт анагаах ухаан, дээд эрүүл мэндийн арга зүй, “Оточ Одь” эмнэлэг хэрхэн эмчилж байгаа талаар хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан хариу өгөх юм байна.  Гавьяат эмч Цэрэндоржоос айлчлалын талаар асуухад: Монголчууд хорт хавдрыг эдгээж байна. Монголчууд дэлхийд үнэн баримт үлдээх ёстой. Хөгжингүй орнууд бидний туршлагыг судлаасай гэж хүсч байна гэжээ.