Оточ одь

EN MN

МУГЖ Ч.Алтан-Өлзий: Баатар эмч надад 2 дох амьдралыг минь бэлэглэсэн

Нийтэлсэн: 2012/04/03

Анх 2011 оны өвөл бие өвдөөд Сайд нарын 2-р эмнэлэгт үзүүлж тэнд хэвтэж эмчлүүлсэн. Удалгүй эмнэлгээс: -Та ходоодны хорт хавдартай байна. Ходоодоо авахуулахгүй бол 2 сар л амьдрана гэсэн. Би ямар ч байсан ходоодоо авахуулахгүй гэж шийдээд эмнэлгээс гарсан. Энэ үед 2 хүү минь дэндүү бага байна даа ЯАХ УУ? ЯАХ УУ? гэдэг бодол толгойд минь эргэлдэж байсан. Хүн өөртөө итгэх итгэлээ алдахаар хэн ч биш болдог.

 Тэгж байтал эгч маань 1 өдөр чи Баатар эмчид очиж үзүүл гэсэн. Тэр үеэр Монголын Үндэсний Радиогийн нэвтрүүлэгч Чулуунцэцэг, Отгон нар эгчид Баатар эмчийн талаар ярьсан юм байна лээ. Тэгээд 2011 оны 1 сард “Оточ Одь” эмнэлэгт очиж үзүүлсэн. Баатар эмч судас бариад миний өвчний оношийг шууд хэлсэн. Та жаахан оройтсон байна. Гэхдээ эдгэнээ гэсэн. Хүнийг яаж эмчилдгийг Баатар эмч надад ойлгуулсан. Надад амьдрах итгэд өгсөн.

Эхлээд 15 хоног уух монгол эм өгсөн. Энэ эмээ зааврын дагуу ууж хэрэглэчихээд ирж үзүүлээд, 30 хоног уух эм авсан. Үүнээс хойш бие маань бага багаар дээрдсээр сар сардаа ирж эм тангаа авдаг болсон. Ингэж явсаар энэ оныхоо 8 сард эмнэлэгт очиж ходоодоо дурандуулсан чинь ходоодны хорт хавдар байхгүй болчиж гэсэн. Эмч нар хавдар нь яагаад байхгүй болчив гээд гайхаж байсан. / Эхний шинжилгээний зураг, сүүлийн 8 сарын шинжилгээний зураг хоёроо харьцуулж үзүүлэв. Үнэхээр хорт хавдар гэж тэмдэглэсэн зүйл нь сүүлийн зураг дээр толбо төдий болсон байлаа./

Би одоог хүртэл тангаа ууж байгаа. Миний бие одоо зүгээр болсон. Ноднин тал аяга хоол идэх гэж бөөн юм болдог, үүнээсээ болоод 53 кг болтлоо турсан. Одоо би 62 кг жинтэй болж таргалаад хоол ундандаа сайн байгаа.

Анагаах ухаан хүний өвчнийг нүдээр харах гээд байдаг. Гэхдээ эмч нар анагаах ухаан талаасаа надад үнэнийг л хэлсэн. Баатар эмч судсаар нь хүнийг хардаг. Хамгийн гол нь надад амьдрах итгэл өгсөн. Баатар хүнийг зөв таньдаг, зөв мэдэрдэг. Надад 2 дох амьдрал бэлэглэсэн ачтан.