Оточ одь

EN MN

Маргааш 10 сарын 3-нд "Дахин төрөхүйн хувь тавилан" номын нээлт болно

Нийтэлсэн: 2012/10/02

           

"Оточ Одь" эмнэлэг үүсч хөгжсөнийхөө 10 жилийн ойн ажлын хүрээнд өнгөрсөн 9 сард “Судал түшихүй увидас”, “Дахин төрөхүйн хувь тавилан” нэртэй 2 шинэ бүтээл гаргаж олны хүртээл болголоо. Эдгээр номууд хүний их эмч П.Баатар, Х.Цэрэндорж, ЭМШУИС-ийн УАС-ийн оюутан Б.Ширчинмаа, зохиолч, сэтгүүлч Б.Даариймаа болон нийт эмнэлгийн хамт олны хөдөлмөрөөр бүтсэн бөгөөд номын нээлт маргааш буюу 2012 оны 10 сарын 03-ны 16 цагт “Интер” номын их дэлгүүрт болно. Ном сонирхогч, номыг дээдлэгч хүн бүхэнд нээлттэй. Та бүхэн өргөнөөр оролцоно уу.