Оточ одь

EN MN

Л.Хишигсүрэн: Одоо миний бие сайхан болж байна

Нийтэлсэн: 2013/01/27

Би элэгний церроз, хавдар өвчтэй гэсэн хүнд оноштойгоор аймгийнхаа эмнэлэгт сар болгон үзүүлэн хэвтэж хяналтанд байсан билээ. Миний элэг 2011 оны дөрөвдүгээр сараас устаж эхэлсэн юм. Баатар эмчээр эмчлүүлэхээсээ өмнө миний гэдэс томорсон, тамир тэнхээ сул, цаашлаад бүх эрхтэнүүд маань шинжилгээгээр муу гарсан байв.

Энэ үед уламжлалт анагаах ухааны “Оточ Одь” гэдэг эмнэлэг байдаг тухай эмч Баатар нь сонин хэвлэлд ярилцлага өгснийг, бас телевизээр ярьж байхыг нь олж хараад очиж үзүүлэхээр шийдсэн дээ. Ингээд өвчнөөсөө болж сэтгэл санааны гүн хямралд орсон үедээ буюу 2011 оны 7 дугаар сарын 05-нд Баатар эмчид очиж үзүүлж байсан. Тэр өдрөөс хойш өнөөдррийг хүртэл нэг жил гаруй хугацаанд тан авч уусаар одоо миний бие сайхан болж байна.

Намайг эмчилж эрүүл болгож байгаа Баатар эмч, Сархай, Энхээ болон “Оточ Одь” эмнэлгийн нийт хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Та бүхний өвдөж зовсон олон хүнд тусалж байгаа ажил үйлсэд нь үнэхээр их баярлаж явдаг шүү. 

Эх сурвалж: "Дахин төрөхүйн хувь тавилан" номоос