Оточ одь

EN MN

Захирлын мэндчилгээ

Бидний анхны их багш  Жамьян-Яндаг  1551  онд  Жингэр   Тэмээтийн  агуйд   /Одоогийн Дорноговь аймгийн   Дэлгэрэх  сумын  нутагт/ 7 жил Маналын бясалгал  өндөрлөж дуусаад хүмүүст  тэжээхүй ухааны  тусыг хүргэж эхэлснээр манай эмнэлгийн түүх эхэлдэг юм.

Яг энэ үеэс хойш 7  үеийн шавь нартаа тэжээхүй ухааны ном зааж ,  тэжээхүй ухааны цогц  дөрвөн үндэс , тарни  эмчилгээ , лүн ван дамжуулсаар  1992 онд ес дэхь үеийн шавь нар нь " Оточ-Одь "  эмнэлгийг байгуулсан  юм.

Тус эмнэлгийн 10 жилийн ой тэмдэглэх энэ өдөр Жингэр Тэмээтийн ууланд Маналын бясалгагчдын  жүд дамжлага  тасралтгүй үргэлжилсэн 461 жилийн ой  тохиож байна. Энэхүү  жүд дамжлага үргэлжилсан Жингэр тэмээтийн  ууланд  манай эмнэлэг  2005  онд  Найман  Маналын  найман суварга босгосон юм.

"Оточ -Од"  эмнэлгийг байгуулах  санаа сэдэл  үүссэн тэр цаг , тэр өдрөөс эхлэн сэтгэл санаа, оюун  ухаан , эдийн засаг , эд  мөнгөний тус дэм үзүүлж, өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд  хамтран  ажилласан, чин  сэтгэлийн дэмжлэг  үзүүлсэн  та  бүхэнд  баярласан  талархсанаа илэрхийлье.

Бидний 500 -аад жилийн түүхэн  туршлага 9 үеийн эмч багш нарт минь итгэж ирээд өнөөг  хүртэл анагаах ухааны эдгэршгүй гэж үздэг хорт хавдар  өвчнөөс бүрэн төгс эдгэрүүлснийг хараад ч үнэмлэхүйеэ бэрх үнэнийг үзүүлсэн үйлчлүүлэгч нартаа чин зүрхний баяр талархал хүргэе.

 "Оточ -Одь"  эмнэлгийг дэмжигч  үйлчлүүлэгч хүн бүрт баярлаж  талархаж  явдгаа  илэрхийлье.

Ерөөсөө   "Эдгэхгүй өвчин байхгүй "  гэдэг манай эмнэлгийн эрхэм зорилгыг дэмжиж  өөрөө болон ойр дотны хүмүүстэйгээ төгс эрүүлжихүйн арга  эрэлд гарсан эмч,  эрдэмтэд та бүхэндээ туйлаас талархаж явдгаа илэрхийлье.

 

                                                                                             Хүндэтгэсэн П.Баатар