Оточ одь

EN MN

"Дээд эрүүл мэнд" номын хурим боллоо

Нийтэлсэн: 2011/11/17

Номын хуримд Монголын сор болсон эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирж үгээ хэллээ. Дээд эрүүл мэнд бол яах аргагүй дэлхийн эрүүл мэндийн шинэ хандлага гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Хүнийг элэг бөөрөөр нь салгаж, тайрч огтолж амьдруулж чадаж байгаагаа анагаах ухаан хөгжиж байна хэмээн ойлгож, ярих нь буруу. Энэ нь анагаах ухаан гэдэг ойлголтын өчүүхэн нэг хэсэг болох тухайн нэг төрлийн мэс заслын хөгжил төдий зүйл юм. Харин хүн өөрийгөө бүхэл язгуураараа ойлгож ухаарч, өвчин тусахгүй бие бүтэн ухаан саруул байхаар өөрийгөө тэжээн тэтгэж байх нь хамгийн чухал ажээ. Энэ номонд "Анагаах ухаан нь хүний биеийг өвдсөн хойно нь эмчлэх биш, өвчлөхөөс нь өмнө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, тарни, бясалгал, тэжээхүйн ухааныг ашиглан урт удаан хугацаанд эрүүл энх амьдруулах ухаан юм" гэсэн санаа нэвт шингэжээ.

Мөн олон зуун жилийн судалгаа шинжилгээ, практик туршлагадаа тулгуурлан хүнд урт удаан хугацаанд эрүүл энх амьдрах аргыг нь зааж өгснөөрөө урьд өмнө энэ салбараас хэвлэгдэж байсан номуудаас практик ач холбогдлоороо хол тасарч, үзэл санаа хүрсэн үр дүнгээрээ анагаах ухааны салбарт шинэ хувьсгал хийжээ.