Оточ одь

EN MN

"Дээд эрүүл мэнд" илтгэл

Нийтэлсэн: 2011/10/21

Илтгэлийн хураангуй    Илтгэгч Х. Цэрэндорж        

    / АУ-ны магистр, “Оточ Одь” эмнэлэгийн зөвлөх эмч / 

Нэг. Үндэслэл 

     Дорно дахины тарни бясалгалын гүн ухаан, практик арга зүй, орчин үеийн изотерк ухаан судлаачдын ололт, нарийссан шинжлэх ухаануудын нээлт баталгаануудад үндэслэсэн болно.

 Хоёр. Зорилго 

Анагаах ухааныг дүрс судлалын торноос гаргаж хүний бүтэц язгуурын материаллаг хийсвэрлэг үндсэн хоёр бүрдэл, 24 –н бодилог, 145 билэг чанарыг бүхэлд нь авч үзэхийг хичээсэн болно. 

Гурав. Зорилтууд 

  1. Анагаах ухаан хүний бүтэц язгуурыг бүрэн цогцоор судалж чадаж байна уу?, чадахгүй байна уу? Хүний 145 билэг чанар анагаах ухааны судлагдахуун мөн үү ?, биш үү ? Биш бол хүний язгуур бүтэц бүрэлдэхүүн болсон олон тус, нэгэн цогц чанаруудыг ямар шинжлэх ухаан судлах вэ ? гэдэгт хариу өгөх
  2. Хүний бүтэц бүрэлдэхүүний гайхамшигт чанаруудыг эрүүл аж төрөхүй урьдчилан сэргийлэх эмчлэх арга зүйд авч хэрэглэх нь зөв үү ? Хэрвээ зөв бол хэн хэзээ хийх вэ ?
  3. Дээд эрүүл мэнд гэж байна уу ? , байхгүй уу ? , Байгаа юм бол юугаараа давуутай яагаад хэрэгжүүлэх шаардлагатай юм вэ? Өнөөдрөөс Дээд Эрүүл Мэндийн үйл ажиллагааг шууд эхэлж болох уу? Болохгүй бол яагаад гэх мэт анагаах ухааныг мухардлаас гаргах маш олон асуудлуудыг хөндөж оюуныхаа чадал чансааны хэрээр хариу өгөхийг хичээв. 

Дөрөв. Шинэ шинэлэг талууд 

  1. Дээд Эрүүл Мэнд гэсэн асуудлыг анх удаа дэвшүүлж байгаа юм. Энэ нь шинэ нэр томъёо төдий бус , шинэ зорилго, шинэ үйл ажиллагаа, шинэ үр дүн мөн эдгээрт хүрэх арга замыг дэвшүүлж байгаа юм.
  2. Хүмүүнийг бүрдүүлэгч язгуур бүтэцийг бараг бүрэн цогцоор нь буюу 10-н зэргэмжийн талбайг нь бодитойгоор хүлээн зөвшөөрч анагаах ухааны үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэхийг санал болгож байна.
  3. Урьдчилан сэргийлэх ба эмчилгээний арга зүйд 7-н бүлэг мартагдсан ба цоо шинэ 50 шахам арга хэлбэрийг шинээр дэвшүүлж байгаа юм.

 Тав. Судалгааны арга 

Гүн ухаан, бүхий л шинжлэх ухаан, гоо сайхан, тарни бясалгалын ёсны туулсан мэдлэгийн , харьцангуй, туйлын үнэлэлт дүгнэлтийг харилцан барилдуулж , нэгтгэн хураангуйлж, төсөөлөх, ургуулан бодох, нэгтгэн дүгнэх зэрэг сэтгэлгээний аргыг хэрэглэсэн болно.

Зургаа. Агуулга 

Дээд Эрүүл Мэнд гэдэг нь Бие эрүүл-гоо сайхан, ухаан саруул-цэцэн мэргэн, сэтгэл ариун-өршөөнгүй уужуу, хийн эргэлт тэгш-амар амгалан, амин орон цэвэр-гэрэлтэнгүй тунгалаг, дотоод ухамсар төгс-бурханлаг гэгээрэнгүй байхыг хэлнэ гэж тодорхойлж байна. Хувь хүнд энэ 6 –н чанар бүрэлдэж чадваас , алсын, холын, ойрын, дэргэдийн, гар биеийн, дээд хүчний 6-н харилцаа нигүүлсэнгүй болж Дээд Эрүүл Мэндийг төгөлдөржүүлэгч их хүчинд найрна. Дээд Эрүүл Мэндийн түвшинээс хүний бүтэц язгуурыг авч үзвэл: 

              Загвар 1. Хүний бүтэц язгуурууд

              Загвар 2. Бие дэхь таван эргэлтийн тогтолцоо

              Загвар 3. Билэг чанарын үндсэн хоёр бүлэг

              Загвар 4. Дүрст дулдуйдсан 115 билэг чанар

              Загвар 5. Шүтэн барилдсан дөрвөн бүлэг 23-н билэг чанар

              Загвар 6. Анагаах ухааны хашаа буюу мухардал

              Загвар 7. Эмчилгээний үндсэн 3-н арга

              Загвар 8. Эмчилгээний 7-н бүлэг 44-н арга хэлбэр 

     Долоо. Дүгнэлт 

  1. Материализм-Идеализмын сөргөлдөөний үеээс илүү хурдацтай хөгжсөн өрнийн анагаах ухаан хүний язгуур бүтэцийг судлахдаа зөвхөн материаллаг талыг авч билэг талыг хаясанаараа хэт өрөөсгөл болжээ.
  2. Анагаах ухаан дахь дүрсийн судалгаан нь эрхтэн эд эс молекулын түвшинээс цааш гарч чадалгүй мухарджээ.
  3. Орчин үеийн анагаах ухаан нь хүмүүний бүтэцийн 0.3% -ийг судалж үлдэх 99.7% -г хөндөлгүй орхижээ.
  4.  Одоо яах вэ ? гэдэг асуулт, баг өрхийн эмчээс эхлээд улс бүрийн Эрүүл Мэндийн Яамд, байгууллагууд, эрдэмтэн мэргэдийн өмнө тулгарч байна.
  5. Хариу нь амархан. Хүмүүний билэг талыг судалсан хуучин их өв санг судалж, тэндээс эрэл хайгуул судалгаа шинжилгээ хий гэсэн цорын ганц зөв гаргалгаа гарч байна. 

Найм. Үр дүн 

Гүн ухаан , бүх шинжлэх ухаан, урлаг гурав хүн судлалд төвлөрөн нэгдэж, Дээд Эрүүл Мэнд, Гэгээрэнгүй боловсрол, Бурханлаг соёл гурав жинхэнэ ёсоороо эвцэн хөгжиж гэр бүл, хамт олон, улс орон, дэлхийн бүх ард иргэд өвчин эмгэг аливаа сөргөлдөөн гачаал дутагдал дайн дажинаас ангижран туйлын амар амгаланд хүрэх болно.      

ДЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ИЛТГЭЛ - Дэлгэрэнгүй

Энд хуран цугларсан монголын уламжлалт тэжээхүйн ухаанд өөрчлөлт хийхээр ирсэн орчин үеийн эмч эмнэлэгийн ажилчид та бүхэндээ баярлалаа. Гэхдээ бид бол нэлээд гүн өөрчлөлт, шинэчлэлт хийхээр цугласан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл парцелль өрнийн анагаах ухаанд хувьсгал хийсэн тухай нэг хэсэг шуугьсан юм. Тэгвэл өнөөдрийн 21-р зууны анагаах ухаанд хувьсгал хийхээр цугласан гэж ойлгож байна. Тийм ч учраас бид гурван илтгэл оруулж байна. Энэ хувьсгалын нэр нь дээд эрүүл мэнд, командлагч нь эмч эрдэмтэн та нар, арми нь ард түмэн байх болно. Дээд эрүүл мэндийн онол баталгаанууд  арга зүй язгуур элемэнтүүд гэгээрэнгүй  эмч, эрдэмтдийн  ухаанд үлдэж хүн төрөлхтний ухаанд аль хэдий нь бүрэлдэж, монголын нийгмийн ухамсарт бүрэлджээ. Энэ бүхэнд  харанхуйд гэрэлтсэн зул мэт жижиг жижиг гэрлүүд  байгааг бид олж  харсан юм. Тийм учраас ангид тусдаа тэр гэгээ гэрлүүдийг шүүн тунгааж / 20  гаруй жилийн  туршид / шүтэн барилдуулж, нэг үр дүн гарсан нь дээд эрүүл мэнд юм. Ингээд ДЭМ-ын хүний үүсэл язгуур хоёр, арга билэг хоёрын  тухай билэг  талыг  арай давуу  хэдэн зүйлээр та бүхэнтэй  ярилцья. Билэг чанараа 3 хуваана. Ерөнхий билэг чанар,  дүрст дулдайдсан билэг чанар, шүтэн  барилдсан билэг чанар юм. Арга билэг,  3 мах бодь, 5 мах бодь  гурвыг  ерөнхий билэг  чанар гэж үзэж байгаа. Багш  нартайгаа  ярилцаж  байхад иймэрхүү зүйл  олон  тааралддаг. Харин  тоог  нь тэр  болгон хоёр, гурав, тав  гэж  хэлж  байсангүй.

Дүрст  дулдуйдсан билэг чанар гэж юуг ойлгох вэ гэвэл  хүний билэг чанар  нь микроскопт харагддаггүй , бариад харж болдоггүй , дуу авианд  чагнагдахгүй зүйл  гэж  бид  ойлгож  байгаа. Үндсэн 3  бүлэг  билэг  чанар байгаа: хийн билэг чанар, гал билэг чанар,  оронгийн билэг чанар гэж  байдаг. Гал  билэг  чанар нь таван  махбодийн  онолоор ертөнцийн  плазм, цахилгаан  соронзон,  ногоон,  цагаан гэрэл энерги цэнэг хичнээн  зэрэг  зиндаа  байхыг  бүрэн  гүйцэд  тогтоох боломж  байхгүй. Хэн бүхэнд  ил болсон цэнэгийн энэ долгио  долгисыг физикчид  аль хэдийн  нээн гаргаж хоёр янзын долгио долгис байна гэдгийг  бичсэн. Хийн билэг  чанар  гэдгээр бид гадаад уушгиар  ороод  гадагш гардаг  хийн  тухай  ярихгүй.   Далд хийн /дотоод  хийн/  билэг чанарын  тухай  хэдэн  зүйл дээр  ярья.

Тухайн   эхийн  умай  билэг  эргэлттэй  байдаг / үүнийг эмч бичээгүй шүү,  сэтгүүлч О. Лхагвадорж бичсэн/. Үүссэн  эргэлт нь үр  тогтоож, тогтсон  үр нь билэг эргэлтийн улмаас байнга  задарч  байдаг. Тэр задралаар тогтсон эсүүд бүрэлдэн үр тогтдог юм гэжээ. Эхийн  умайд гурван орон байна. Энийг хөөнгүүт зүгээр  эс нэгдэх юм бол аяганд  тараг  хийж байгаа шиг бөөн юм болно. Арга билгийн ухаанаар эхийн  умайд  бүрэлддэг  талтай. Эхийн  умайд гурван орон байна. Гистологичид цуваа гурван эс эхийн умайд байна гэдгийг нээсэн. Энэ эсийн гурван цуваа эхийн умайд хамгийн түрүүнд  бүрэлдэхдээ /Изотерм, индотерм, икотерм/ хамгийн түрүүнд эх судлал, арга судлал, билэг судлалыг  дагаж үүссэн  байх  талтай. Эхийн умайд  бүрэлдсэн  энэ гурван эс эмх  цэгцтэйгээр  бүрэлдсэн байх  талтай. Үүнээс  уламжлан салаалсан гурван хий, үүнээс салаалсан 108 хийн эргэлт байгаа. Бясалгалын номнуудад 7 мод байгаа. Үүнээс салаалсан дотоод эрхтний 27, 27 нийт мэдрэлийн зангилаануудыг даган үүссэн байж болох 54 салаа нийт 108 хүрд оршдог. Үүнийг  анагаах ухаанд, оюун  ухааныг эрүүлжүүлэхэд биеийг  сайжруулахад яагаад хэрэглэж болохгүй гэж.... Цагаан  судал  гэж байгаа. Зүүн талын буюу билэг талын жом гэдэг  судал байгаа. Саран судал гэж зарим номонд бичсэн байгаа. Энэ цагаан судал өнгөрсөн үеийн /гинетикийн/ бидний олон үеийн нүгэл хилэнц буян хишгийн мэдээллийг агуулж байдаг. Үйлийн үрийн оронд  төрнө  гэдэг  ерөнхийдөө  иймэрхүү. Баруун тал нь хүрэх ирээдүй эрдэмтдийн гайхамшигтай дэврүүн бодол , хүрэх ёстой эрдмийн  тухай ертөнцийн хоосон чанарын мэдээлэл агуулдаг. Дунд  талын хүрдэн бол бид их хүрдэн гэж нэрлэж байгаа сушуна шууд  зулайд  очно. Энэ нь бурханлаг чанартай. Үүнийг хийн билэг  чанарыг түшиглэсэн бясалгалуудаар бий болгоно. Тэгэхлээр  шүтэн  барилдсан билэг чанар гэдэг бол төөрөг тавилан хувь заяа юм. Үүнийг  бид дээд гэгээрэлд биш юмаа  гэхэд  анагаах  ухааныг практикт нэвтрүүлээд ойр зуурын  өвчнийг эмчлэх, өөрийгөө эрүүлжүүлэхэд ашиглаж  болно. Үүний тухай бидний хийсэн жаахан зүйл бий.

Дараагийн миний хэлэх зүйл бол шүтэн барилдсан билиг чанар юм. Тэгэхээр шүтэн барилдсан билиг чанар гэдэг бол хэдэн бүлэг болно. 

1-рт нь гадагшаа шүтэн барилдсан билиг чанар. Энэ бол төөрөг тавилан, хувь тавилан , хувь заяа, буян заяа гэсэн зүйл монгол ёсонд  яригддаг. Тэгэхээр энэ дөрвөн билиг чанар юу хэлээд байна вэ гэхээр тухайлбал төөрөг тавилан гэдэг хүн эхийн умайд бүрэлдэхэд  ямар оддын харьяалалд тухайн гариг манай гариг, тэр орон нутаг, орон зай барилдаж харгалзаж байдаг. Амь авахад ямар гариг, ямар он цагийн тоо харгалдаж байсныг, эхээс төрөхөд ямар гаригт, яаж төрсөн юм бэ гэх энэ гурвын шүтэлцээг харгалзсан ухааныг зурхай буюу төөрөг тавилангийн  төлөгч гэж нэрлээд байгаа юм. Цааш нь хувь тавилан , хувь заяа ,буян заяаг тайлбарлах хэрэггүй байх та бүхэн мэдэж байгаа.

2-рт дотогшоо шүтэн барилдсан билиг чанар байгаа. Үүнд хамгийн эхлээд ухаан. Ухаан нь гурван төрөл байна. Оюун ухаан байна. Оюун гэдэг нь ихэнхдээ ном хэвлэлд бичигдсэн, ам дамжиж ирсэн ертөнц , хүн төрөлхтний үлдээсэн их оюуны санг хэлж байгаа юм. Энэ миний ухаантай нийлж оюун ухаан болно. Харин би төрөхдөө ухаантай байсан. Ийм гурван билиг чанарын ухааны тухай ойлголт юм. Үүний цаана сэтгэл,  мэдрэхүй, мэдрэмж, ухамсар, сэтгэхүй гэсэн зургаан билиг чанарыг  дотогшоо шүтэн барилдсан билиг чанарт оруулж байгаа юм. Ухамсар, сэтгэхүй хоёрын тухай ном хэвлэлд бичиж байгаа нь ухаан бол сэтгэлээс нарийн гэх шиг. Ухааны матер нь сэтгэл гэж бичсэн л байх юм. Энэ харин ч тийм биш юм шиг байгаа юм. Харин ч сэтгэлийн матер нь ухаан юм. Өөрөөр хэлбэл ухамсар гэдэг  нь бидний ойлголтоор ухаан сэтгэлийн нэгдмэл чанар. Гэхдээ ухаан давамгайлсан тэр чанар нь ухамсар гэж байгаа юм. Харин сэтгэхүй гэхээр сэтгэл ухаантай нэгдсэн тэр танин мэдэхүйн зарчмыг сэтгэхүй гэж байгаа юм. Бидэнд ингэж ойлгогдож байгаа юм. Гэхдээ үүний тухай хүн бүр өөр өөрийн гэсэн ойлголттой байгаа байх. Мэдрэхүй мэдрэмж хоёрын тухай, мэдрэхүй бол ертөнцтэй харилцаж буй бидний таван үүд буюу үзэх ,харах,сонсох гэх мэт. Мэдрэмж бол өөр зүйл. Мэдрэмж нь далд танин мэдэхүйн билиг чанартай юм. Бид юмыг хараад цагаан юм байна, улаан, ногоон юм байна гэдэг бол бид мэдрэмжгүйгээр мэдэрдэг явдал юм. Яагаад гэвэл мэдрэмжийн хүртэхүй чанар нь ертөнцийг танин мэдэх буюу ертөнцийн далд мэдээлэлтэй шууд харилцдаг юм. Тухайлбал миний ойлгож байгаагаар хоосон  чанарын оронтой харицаж байгаа байх. Эсвэл завсрын оронтой харьцдаг байж болох. Тийм учраас харах нөхцөлгүйгээр урьдах хэдэн мянган жилийн түүхийг хэлж болох. Энд би нэг сонин жишээ хэлье.

Пушкиныг мэдэхгүй хүн гэж байхгүй. Пушкин зохиолдоо ингэж бичсэн байдаг. Хорон муу санаатай Салери хөгшин Моцартыг хөнөөв гэж. Салери, Моцарт хоёроос 100 жилийн хойно Пушкин төрсөн ш дээ. Тэгээд 100 жилийн хойно Салери Моцартаа алжээ гээд биччихсэн. Австрынхан үүнийг гайхаж маш нарийн судалгаа хийсэн. Энэ судалгаанд үнэхээр Салери Моцартын амийг хөнөөсөн байдаг юм. Үүнийг онгод орох гэж яруу найрагчид нэрлэж байгаа юм. Манай яруу найрагчдын онгод орж бичсэн олон шүлэг байдаг. Нууц юу байхав манай зохиолчид хоорондоо ярьдаг юм. Үхлийн тухай олон шүлэг бичсэн зохиолч гурван жилийн дотор дуусчдаг юм шүү гэж. Тийм учраас чамд үхлийн тухай шүлэг орж ирвэл түүнийгээ нуу  гэж. Бичээд далд хийчих үхсэн хойно чинь харна биз гэж. Мэдрэмжийн тухай бол дээд эрүүл мэндийн онол практик арга зүйн үүднээс хандах болохоос биш. Өнөөдөр 5 эрхтний, 5 хүрэлцэхүйн үүднээс хандах боломжгүй юм.

3-рт. Гурван цагт бүрэлдсэн билиг чанар юм. Үүнийг манайхан бүгд мэднэ.Сахиус,сүлд, нүгэл хилэнц, буян хишиг гэж. Тэгэхээр энд нүгэл гэж байдаг юм уу, хилэнц гэж байдаг юм уу гэхээр байхын дээдээр байгаа. Хилэнц гэдэг нь сэтгэлээр үйлддэг тэр чанарын хэлж байгаа юм. Чамайг алгадана шүү, зодно шүү хулгайчаа гээд нэг хэлнэ тэгээд хоёр хэлнэ, гурав хэлнэ арван хүнд хэлнэ, хорин хүнд хэлнэ хорин нэг дэхийг нь шууд барьж аваад зодно. Энэ яаж байгаа юм бэ гэхээр өөрөө өөртөө хүн зодох хилэнцийг хурааж байгаа. Энэ нь тодорхой нэг босго даваад гарч байгаа юм. Өнөөдөр энэ чанаруудыг бид эмчилгээ, эрүүлжихэд ашиглах туйлын их боломж байгаа. Ингээд оронд шүтэн барилдсаныг  задалж ярих гэж ар дээр нь үлдээсэн юм. Оронд шүтэн барилдсан билиг чанар гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр эхлээд дүрст оронд шүтэн барилдсан билиг чанар. Одоо хүмүүс амин орны талаар ямар ч маргаангүй  болсон. Хүнд амин орон гэж байдаг юм байна. Одоо баруунаас их орж ирж байгаа манайхан их дуурайж байгаа эфир, ментал ямар юм гэнэ вэ астал гээд л их олон бие  байна. Хүн чинь долоо найман давхар хувцастай юм шиг, цамц, куртик, малгай шиг нэг олон давхар юм байна гэж бичсэн байна. Үүнийг техник шинжлэх ухаан хөгжчихсөн улс оронд ингэж бичиж байгаа. Үзэж харж байгаа учраас ингэж бичиж байгаа. Зарим нь зургийг нь авсан гэж бичсэн байдаг юм. Тэгэхлээр би бол тэднийг сонирхон, хүндэтгэн, хайрлан гэж үздэг. Гэхдээ энэ бол тус тусдаа мак, цамц , куртик, малгай шиг юм биш юм байгаа юм. Дотор эрхтний билиг чанар гэдэг өнөөх дотоод хийн эргэлтийн сувгууд гадагшаа нэвчиж энерги, долгис, гэрэл туяагаа цацрааж байгаа юм. Тэр нь биед янз янзаар хурж өнөөдрийн шинжлэх ухаан техникийн аппаратанд баригдаж байгааг эрдэмтэд өөр өөрийн үзэл бодол, өөр өөрийн уламжлалт судруудад бичсэнээр  өөр өөрийн аргаар нэршил өгөн гаргаж байна гэж санагдаж байгаа юм.

 4-рт завсрын оронд шүтэн барилдсан билиг чанар гэж байгаа. Үүнд би гурван зүйлийг холбож байгаа юм. 1. бөөмөн долгио 2. долгио бөөм 3. цацрал бөөм. Өөрөөр хэлбэл энэ орон  бол яг бидний дүрст тал  минь явсаар байгаад билиг чанартай холбогдож байгаа юм. Сая манай эрдэмтэд ярьлаа ш даа. Эсийг яаж судалж байна. Эсийг судлаад одоо молекул руу орчихож молекулаа задлаад судлахлаар атом, бөөм. Хүний атом бөөмийг аль хэдий нь задлаад судалсан элемэнтарны физик яг бидний хүрээгүй байгаа тэр атомаас, бөөмөөс, цөмөөс цааш бид хүрээгүй байна ш дээ. Гэтэл физикчид хүрчихсэн. Хүрээд цааш нь эгэл бөөмсөө задлахлаар лептон, кварц гээд л ийм жижиг эд бөөмсүүд гарчихжээ. Гэтэл физикчидийн гараас хоёр зүйл алдагдаж байгаа. Нэг нь нэлээд биетэй мөртлөө долгио авч байгаа. Хоёдахь нь ямар ч биежээгүй долгис гарч байгаа юм. Тийм учраас түүнийгээ долгио бөөм, бөөмөн долгио гэж нэрлэжээ. Тэгэхлээр наанаас нь явж байгаа дүрс талыг дамжаад явж байгаа манай эрдэмтэд эс, молекулын түвшинд хүрч байгаа бол физикчид эгэл бөөмсийн түвшингээс цаашаа явчихаж, гэтэл дээд эрүүл мэндэд, дээд гэгээрэлд хүрч байгаа бясалгалчид ертөнцийн нөгөө талаас эх үүсвэр чанараас нь наашаа явж байна.Тэгэхээр бид үүнийг анагаах ухаанд хэрэглэх арга замыг хайх хэрэгтэй. Ерөөсөө харах, үзэх, тэмтрэх, чагнах, микроскопоор дурандах ,лабораториор шинжилгээ хийх зэргээр өнөөдрийн анагаах ухааны үзэл бодол, эрдэм шинжилгээний талбайг хязгаарлаж болохгүй. Тийм учраас бид та бүхэндээ эрдэм шинжилгээний болон эмчилгээний, оношлоогооны талбарыг дүрсийн хүрээнд биш дүрсгүй хүрээнээс давхар эхэлье. Хоёр талаас нь явна. Зам туулахад амар. Ингэж үүнийг тавьж байгаа юм шүү. За тэгээд хоосон чанарын үр дүн байгаа юм. Үүнийг бол өнөөдөр квантын физик, олон зүйлийн шинжлэх ухаанууд ертөнцийн мэдээдэл хадгалагддаг орон зайг хоосон чанар гээд нэрлэчихсэн байдаг .Үүнийг чинь тогтоочихсон ш дээ. Энэ Чингис хааны байлдан дагуулалт, тэр үед хэн нь урваж, хэн нь баатарлагаар тэмцэж байсан бүгд бичээтэй байж байгаа. Үүнд хоосон чанарын оронтой харилцах юм бол тэр ямар ч маргаангүйгээр, нууц товчоон нэгдүгээр бүлгийг хэн бичсэн юм, хоёрдугаар бүлгийг хэн бичсэн  эсвэл ганц хүн бичсэн юм уу ? Нууц товчоонд 13 дэвтэр байгаа гэж ярьж байгаа юм. Хураангуйлж бичсэн юм уу тэр бүгдийг олж авах боложтой. Ертөнцийн мэдээлэл хадгалагдаагүй юм гэж энэ ертөнц үүссэн буюу 15 тэр бум жилийн тэртээ исэлдэж үүссэн сингулярний цэгээс наашхи бүх зүйл тэнд хадгалаатай байгаа. Тийм учраас түүнтэй барилдах боломжтой. Дараа нь хэт чанарын орон гэж байна. Мөн торсионы орныг хоосон чанартай холбож өгсөн юм. Хоосон чанарын  орныг монголчууд хэт чанарын орон гэж үзэх байх гэж бодоод ингээд хийчихсэн юм. Гэхдээ хэт чанарын орон гэдэг бол туйлын их энергитэй орон юм.

Хоосон чанарын орны см нь 1095 грам нягттай юм. Хэт чанарын орон түүнээс илүү үүнийг тогтоож байна. Гэхдээ хэт чанарын бидний дотор байж байгаа эсийн, молекул атом, цөмийн дотор нь байж байгаа ш дээ. Үүнийг бид нарнаас, сарнаас, өмнөговьт байдаг юм уу, дорноговьт байдаг юм уу гэдэг. Энэ тийм биш. Энэ бүх орон таны эсийн дотор, таны оюун ухаан, орон зай, биеийн гадаад амин орон бүгдэд шүтэн барилдаж, нэвчин түгсэн орон байна.

Үйлийн үрийн тухай орон. Энэ тухай та бүгдээрээ мэднэ. Үүнийг гурван цагт шүтэн барилдсан билиг чанар гэж бодож байгаа. Үйлийн орны тухай хоёрхон зүйл хэлье. Үйлийн орон гэж юу хэлж байна вэ гэвэл бид гараад шатаар буухдаа их болгоомжтой хардаг. Гэтэл циркчид олсон дээр гүйгээд л дээшээ үсрээд л , сойлт хаяад л сөөлтөөр суугаад л хичнээн их бэлдэж байж тэрийг сурч байна. Циркэд нэг номер гаргахад доод тал нь гурван жил, дээд тал нь 15 жил бэлдэж байж гардаг юм .Өөр нэг жишээ авбал 2 тамирчины хувьд авч үзвэл 32-ийн гийрийг өргөнө, дараа нь 64-ийг өргөнө, нөгөө дэхэд нь цаасан гирийг өргүүлнэ. Гэхдээ үүнийг яг жинхэнэ гэж бод гээд мөн дараагаар хоёулангийнх нь булчин том болж байв. Энэ яагаад гэвэл үүнд бяртай, чадалтай, хурдтай болъё гэсэн үйлийн орон үүсч байгаа юм. Тэр  үйлийн орон хоёуланд нь адилхан үүсч, хоёуланд нь зэрэг  үйлчилж байна .

Өнөөдөр хүмүүс үйлийн орноор өөрсдийгөө өвчтэй болгож байна . Манайхан чинь тийм  өвчтэй байсан юм аа, өчигдөр толгой өвдөж байсан, маргааш нь өвдөхлээр ингээд дандаа өвддөг болох нээ, дандаа өвддөг болохоор энэ ер нь хавдар байхаа, хавдар биш гэнээ тэр эмч нь тэр ер нь ямар юмаа мэдэв дээ гэх мэт. Ингээд өөртөө хавдрын үйлийн үрийг үүсгэж байгаа юм. Бид эсрэг талаас харвал энэ үйлийн орныг арилгах арга байгаа юм. Бид хэрэглэж байгаа. Ямар нэг будлиу бухимдуу, бүтэмжгүй орныг бүтээж байгаа юм. Үүнийгээ нуугаад байх хэрэггүй ээ.

Монголын бүх эрдэмтэд, номыг үзээд, номын гэрлээс адис авсан тийм залуучууд, тийм эрдэмтэд өнөөдөр энд илтгэл тавиад байж байна. Бид араас гэж хэлэхээ байя гэхэд багш нарынхаа араас явж буй залуучууд хүүхдүүд бий. Энэ хүмүүст бүгдэд нь дуулгая. Мөн хэрэгтэй юмыг аваг, хэрэггүй юмыг нь орхиг ээ. Монголын анагаах ухаан дотроо тэсрэлт хийсэн. Дүрсийн хүрээ тэсрэлт хийх ёстой гэж бид энэ илтгэлийг тавьж байгаа юм.

Одоо эргэлтийн хугацааны тухай цөөхөн зүйл хэлье. Хүнд 6 эргэлтийн тогтолцоо байдаг юм. Үүнээс цусан эргэлт, усан эргэлт хоёрыг өнөөдрийн анагаах ухаан сайн судалж байгаа. Тэр доторх дүрст элементүүдийг мөн гадаад орчинтой яаж харьцах талаар гайхамшигтай судалгаануудыг зөндөө гаргасан. Бидний оюутан үед гарч л байсан. Өнөөдөр гарч л байна, цаашдаа бас гарах л болно. Дараагийн 4 эргэлт дотор гал эргэлтийн тогтолцоо буюу плазмын эргэлтийн тухай өнөөдрийн анагаах ухаан ярьдагүй юм. Сүүлдээ манай бясалгагчид олон болсон учир хар, цагаан, улаан энергийн тухай ярьдаг болсон. Дараагийнх нь мэдээллийн эргэлт тогтолцоо  юм. Мэдээлэл бол туйлын  гайхамшигтай түвшин юм. Мэдээлэл бол 5 хүртэхүй эрхтнээр орж гардаг, мэдрэмжээр орж гардаг, 108 хүрдэнгээр орж гардаг. Магадгүй бясалгалын номонд бичсэнээр бидэнд 72000 суваг байдаг гэж бичсэн байдаг юм. Гэхдээ 72000 бишээ, тоймгүй олон байдаг юм. Нэг хүрдэнд 72000 байдаг юм шиг байгаа юм. Энэ бүх сувгаар мэдрэмжийн мэдээлэлүүд орж гардаг. Гэтэл яагаад ийм хүчтэй эмчилгээний арга зүйг анагаах ухаанд хэрэглэхгүй байгаа юм.

Дараагийнх нь хийн эргэлтийн тогтолцоо байгаа юм. Гэхдээ миний ярьсан энэ гадаад хийн эргэлт /амьгалаар ороод буцаад гарах хий/ биш. Өнөөх дотоод нарийн хийн эргэлт юм. Түрүүнд харуулсан хамгийн доод талын хүрдэнд амин орон  байдаг. Хамгийн дээд талын хүрд болох сахасара гэж бичсэн байх нь  зулайгаас 2 хуруу дээш  гэж номонд бичсэн байх юм байна лээ. Тэр жаахан зайд бид хүрч чадахгүй байна ш дээ. Энд хүрэх ёстой гэж бодож байгаа юм. Тэгээд  дотоод хийн гүйлтийг бодож бясалгаад байвал та дээд гэрээрэлд хүрэх болно. Таны бие цоо эрүүл болно. Сүүлд нь орны эргэлт. Орны эргэлт гэдэг нь саяын яригдсан бүх зүйл бол өөртөө орныг агуулж байдаг. Ямар сайхан хурал болж байнаа, Төмөрбаатар багш минь ямар сайхан илтгэл тавиваа Болдын илтгэл ямар сайн юм бэ гэх мэт. Ер нь бол практикт хэрэггүй зүйл бол сар мэт гэрэлддэг юм. Нар шиг бие лүү шингэж дээд гэгээрлийг бий болгож чадахгүй. Яг эндээс гараад практик болох онол байвал бүр сайн байх юм. Тэгэхээр  орон бүхэн биед орж, тойрч, эргэлдэж, элэгнээс зүрхэнд түгж, тархинаас бүх эргэлтэнд орж эсэд хүрч байдаг зүйл. Энэ эргэлтийн тухай ярьж байгаа юм.

7-рт эмчилгээний аргын тухай. Маш олон эмчилгээ бий. Маш олон техник технологи, арга боловсрогдсон. Явж явж гуравхан эмчилгээ байдаг юм. Үүнд нэмэх эмчилгээ, хасах эмчилгээ, зохилдуулах эмчилгээ. Эмчийн, мэс засалчийн, бариа басал бүгд ийм. Бодол бясалгал ч ийм. Чамд уур чинь багадсан бол түүнийгээ хасах бясалгал хий, гэгээрэл чинь багадсан бол түүнийгээ нэмэх бясалгал хий, энэ 2-ын хооронд харшилдаан гараад байвал зохилдуулах эмчилгээ хий. Тэгэхээр энэ гуравхан эмчилгээний бүлэг дотор ийм хэдэн мэдээллийн бүлэг чанарууд байна гэж бид боловсруулсан юм. Хамгийн эхний эмчилгээ бол мэдээллээр эхлэх ёстой. Бидний эмчилгээ бол их замбраагүй. Бараг өвчтөнтэйгөө уулзахгүй эмчилгээ явагддаг. Гэтэл тийм биш, эмчилгээнд заавал нэг зүйлээр эхлэх ёстой. Тэр нь мэдээлэл байх ёстой. Жишээ нь эмнэлэг рүү оронгуутаал 1-р эмнэлэг чинь яасан гоё болсон юм бэ, тэнд явж байгаа сувилагч нь өөдөөс нь тосч аваад тэнд үзүүлэх гэж байгаа бол энд жаахан хүлээж байгаад үзүүлээрэй гэхэд энэ сайн охин байна хэзээ сургууль төгссөн хүүхэд бэ, ороод очиход нь эмч нь өөдөөс нь инээгээд л сайхан  үнэр үнэртээд л, ямар сайхан юм, би ч бараг эдгэх байхаа. Энд эмчилгээ эхэлчихжээ. Тэр эдгэнэ ш дээ.

Дараагийнх нь цэвэрлэх эмчилгээ. Өнөөдрийн анагаах ухаанд цэвэрлэх эмчилгээ жаахан дутагдаад байх шиг. Гэхдээ би сурч ирсэн анагаах ухаанаа голж чамладаггүй. Миний багш Рагчаа, Лодон багш, Ичинхорлоо багш зэрэг нэгэн үеийн анагаах ухааны бурхадууд надад асар их дуусашгүй эрчим хүчийг, эсвэл надтай цуг дуусах тийм эрчим хүчийг өгсөн юм шиг байна лээ. Тэгээгүй байсан бол би өнөөдөр охиноороо хөлөө хучуулчаад хүргэн бэргэн хоёроо загнаад хэвтэж байхгүй юу. Энэ бол миний багш нарын өгсөн гайхамшигтай эрчим хүчний чанар гэж боддог. Гэхдээ анагаах ухаанд жаахан дутагдал байна. Үүнийг бид засаж өгөх ёстой. Цэвэрлэх гэдгийг ердөө л шархыг цэвэрлэх, бие усанд орох, дусал хийх хэмжээнд ойлгож байна. Тэгвэл өнөөдөр таван  цулыг яаж цэвэрлэх вэ, зургаан савыг яаж цэвэрлэх вэ, эд эсийг яах вэ, молекулыг яах вэ, бүх булчирхайнуудыг яаж цэвэрлэх вэ, яс, үе тогтолцоог  нурууны үеийг яаж цэвэрлэх вэ,  ахар сүүлийг яаж цэвэрлэх вэ гэдэг асуултанд тус тусад нь арга боловсруулах ёстой. Тэр хүмүүс нь та нар сууж байна ш дээ. Бүгдийг нь танаас авчина гэж бодож болохгүй. Энэ дотор бидний хийсэн юм бий, хийж чадахгүй зүйл зөндөө бий. Гэхдээ байх ёстой юм гэж бодож байгаа. Энд төгс боловсорсон, лабораториор батлагдсан, гистологийн шинжилгээтэй, бусад зүйлээр батлагдсан тийм илтгэлүүд дандаа байна гэж бодохгүй байна. Над мэтийн хар таамаг тавьдаг хүн байгаа л байх. Гэхдээ таамаглал шинжлэх ухаанд туйлын их зүйлийг авчирдаг. Тийм учраас бид үүнийг гэгээ гэрэлтэй, эмч, докторууд, судлаачид та бүхэнд үүнийг дэлгэн харуулж байгаа юм. Тэрний дараагийн дугаарт ариусах эмчилгээ гэж бий.

Ариусал бол дандаа хийсвэр тал руу харсан эмчилгээ. Элэгний орон руу, зүрхний орон руу, амин орон руу, бүх орон руу. Тэрний дараа ухамсараар эмчлэх. Бид ухамсараараа өвдөж болж байгаа юм чинь яагаад ухамсараараа эдгэрч болохгүй гэж. Яагаад эмч өвчтөнгөө ухамсараар эдгээх аргад суралцуулахгүй байгаа юм бэ? Бушуухан нэг, хоёр эм бичиж өгөөд гаргах юм. Юунд нь яарах вэ. Эхлээд тэр ухамсар эмчилгээг зааж өгөх ёстой. Дараагаар нь мутрын эмчилгээ  гэж сонин юм бий. Мутар эмчилгээг монголын хар бариачид гэж хэлж байгаа хүмүүс хийгээд байна ш дээ. Яагаад 6 жил, 5жил, магистрант , доктурантурт сурчихаад мутар эмчилгээг хийж болохгүй гэж. Бүгдийг нь сурчихаад мутар эмчилгээ хий. Хүний дотор асар их энерги байдаг юм бол тэр эрчимүүд хаашаа явдаг юм. Одоо бид хийг ингээд яриад сууж байхад хөлийн улаар, гарын алга, зулайгаар дээшээ хөөрөөд, 72000 сувгаар бүгдэнгээр нь гарч байгаа. Тэгэхлээр үүнийг эмчилгээний практикт туйлын нэвтрүүлэх цаг болжээ. Эмч нараа, эрдэмтэд ээ, мэргэд ээ. Тухайлбал хурууны үзүүрээс хамгийн эрчимтэй, хамгийн нарийсгасан тийм эрч , энерги, гэрэл гарч байгаа. Үүнийг хоёр, гуравхан заахад л болчихсон байдаг юм шүү. За үүний дараагаар бясалгал, тарни, төвлөрөл, даяан ийм хэдэн зүйлийн эмчилгээ байна. Үүний тухай та бүхэн мэдэж байгаа. Маш олон ном, сэтгүүлд гарч байгаа. Олон ном уншсан байх. Одоо залуучууд мэдлэгтэй болчихсон, төвд, англи, орос хэлтэй. Орос хэл дээр тарни, бясасгалын  дорнын эзитерик ухааны тухай маш олон ном хэвлэгдэж байна. Англи хэл дээр гарсан зүйл байна, төвдөөрөө ч байдаг  байх, манай бясалгагчдын ч гаргасан юм бас байж л байна. Гэхдээ би тарни эмчилгээний тухай та нартай санал солилцъё. Тарнын тухай ярихаар хүмүүс биеэс их ангид тусад, холоос, нэг том бясалгагч эсвэл нэг хоосон мунхарсан, хий бясалгагчдын дүр, мухар сохор шүтлэгтэй хүн гэж боддог. Тийм юм биш. Та бид тарни дотор хүн болж, тарни дотор амьдарч байгаа юм. Энд хөдөөний хүний жишээ хэлье гэж бодож байна. Ээжтэйгээ ямаандаа явж байсан жаахан охин цаадах ямаагаа хөөж яваад хөлөө чулуунд цохичихоод , шалбалаад тэнгэр газар нийлтэл бахирч орилдог. Ээж нь хувинтай сүүгээ барьж очоод хүүгийнхээ хөл рүү үлээчихээд, эвий дээ хүү минь одоо зүгээр гэж хэлээд сүүтэй гараараа шороо тавиад зүгээр болгочихдог. Уг нь анагаах ухааны ёсоор бол тэнд шарх үүсч байх ёстой юм. Гэтэл тэр хүүхэд чинь нулимс нь цааш орж амжилгүй нүд нь дүүрээд инээгээд л босоод, цаашаа гүйгээд ямаагаа хөөгөөд явчихаж байгаа юм. Маргааш нь үзэхэд тэр хаанаа шалбалсан нь мэдэгддэггүй ш дээ. Хүүхдийн шарх хөдөө гүйж явахад хонодоггүй юм шүү. Та нар туршиж үзээрэй.

Манай ажилд шинэ хүн орно. Зарим нь тэр нүдэнд дулаахан ёстой сайн хүн шүү, нөгөө хэд нь энэ ер нь цүнх рүү ордог урт хуруутай юм шиг байгаа юм бэ гэж ярина. Энэ 2 яриан аль нь илүү байна тэр хүн яг тийм мэт ойлгогдоно. Сайн тал нь их бол тэр сайн ажилчин, магадгүй сайн удирдагч болж чадна. Нэг хачин хөмсгөө будсан хачин л хүүхэн л байна лээ гэж ярина, тэр чигээрээ бусад хүнд тэгж харагдана. Их удвал гурван жилийн дараа ажлаасаа халагдана. Бид ахуйн тарни гэж үүнийг хэлж байнаа. Үүнээс өөр олон жишээ бий.

Дараагийн тарни харьцангуй тарни. Энэ тарни бол бидний уншдаг, ээж эмээ өвөөгийн  уншдаг бүх тарни бүгд орно. Би 55 жил анагаах ухааны тогоонд чанагдаж хоол идэж байна  ш дээ. Гэтэл нэг болдоггүй, буруу болгочихсон чанаад л байдаг түүхий байгаад байдаг. 55 жил анагаах ухааны тогоонд чанагдчихаад түүхий байгаа буруу хоол идсэн ходоод  шиг. Гэхдээ миний ажиглалтаар  хамгийн урт настай хүмүүс бол нөгөө маани уншдаг эмгэд, өвгөд байдаг байх. Тэнд нэг айхтар хэрэг гарч гэнэ. Ямар сүрхий юм болоо вэ . Ум мани бад ми хум. Цаадах нь хурдан эдгээсэй, ум мани  бад ми хум гэдэг. Гэтэл увайгүй хүмүүс зөндөө л байдаг ш дээ. Аа муу хулгайч, тэрэнд зодуулаад байх даа яадаг юм, сүх жоотуу байгаагүй юм байхдаа аваад хусчихгүй. Гэхдээ тэр хүмүүс харьцангуй тарнийг яриан дундаа хэрэглэж байгаа боловч өөрийнхөө эрүүлжилтэнд туйлын хэрэглэж байгаа. Тарнийг унших гэж зүгээр нэг хэлэхийг хэлдээгүй юм аа. Тарни уншина гэдэг бол тарнийн дотоод мөн чанар, утга, агуулга, тэр авиаг сонсохыг хэлж байгаа юм. Гэтэл үүнийг  хүртэхүй таваараа хэлдэггүй юм. Харин зүрхээрээ бодож, зүрхээрээ чагнаж дотоод сүнс нь мэдрэхийг хэлдэг юм. Энэ тухай одоо би дэлгэрэнгүй ярих боломжгүй л дээ. Тэгээд туйлын тарни гэж бий. Үүнд хэрвээ та нэг тарныг уншсаар байгаад тэр тарни болох юм бол та месмиразатор гэж дэлхийд яриад байгаа доошоо хараад суучихдаг, урдуур нь хүмүүс яваад л байдаг. 23 настай, Балдангийн охин Янжиндулам гэдэг охин , чиний зүүн бөөр жаахан өөрчлөлттэй юм гээд л өдөрт 3000 хүнийг ингэж тогтоосон хүн байдаг ш дээ. Тэгээд энэ хүний нэрлэсэн өвчин байдаг, тэгээд тэр хүмүүс эдгэрсэн  байдаг. Месмиразаторын чанарыг олно ш дээ. Ялангуяа энэ охид , хөвгүүд бүгд олж чадна ш дээ. Хамгийн сүүлд нь орчин үеийн гурван эмчилгээ байгаа юм. Мэсийн эмчилгээ, эмийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ гэж.

Одоогийн анагаах ухаан нь арга буюу хүний эрхтэн, эд ,эс, молекул, атом гээд зогсчихжээ. Гэтэл анагаах ухааны хашааны нөгөө талаас физикчид атом, бөөм, долгио бөөм, бөөмөн долгио гээд хоосон чанар гээд алдчихсан. Тэгтэл бөөмөн долгио, хоосон чанар хоёр зааг оршдог.  Бөөмөн долгионоос доош бөөм гээд намайг хүртэл дүрст оршихуй. Долгио бөөмсөөс цаашаа хоосон чанарын орон, хэт чанарын орон, орчлонгийн эх чанарын орон бол нөгөө гурван судасны тухай ярьж байна ш дээ. Энэ гурав бол билиг, гэтэл хүний энэ билиг тал ухаан, ухамсар. Сэтгэл амин орон, дотоод орон,  далд буюу сүнсний ухамсар ийм хэдэн билиг чанар өөр өөрийн харгалдаа оронтойгоо харьцдаг. Тэгэхлээр зааг оршихуйтай бодол санаагаар харьцаж байгаа юм. Хоосон чанарын оронтой ухамсарын чанараар  харьцаж байгаа юм. Сэтгэл бол хэт чанарын орон руу харьцдаг, орчлонд мэдээ зөөгч болдог. Номонд бичиж байгаагаар хүний сэтгэл урвачихаад цунами гээд л гарч байна ш дээ. Далд ухамсар, сүнсний ухамсар бол орчлонгийн эх чанартай барилдаж түүнтэй шууд харилцдаг. Дээд бясалгалчид энд хүрчихдэг. Одоо ингээд хар даа дүрсийн орон хэдий хирийх вэ. Шинжлэх ухааны  тогтоосноор ертөнцийн үүсэл тогтолын 99.7% нь билиг чанар буюу бидэнд хүртэхүй чанар юм. 0.3% нь хатуу, шингэн, хий эзэлдэг. Тэгээд бид нар дэлхийн бүх шинжлэх ухаан тэр 0.3%-тай ноололдож сууна. Ананаах ухаан харин энэ хашаанаас  гараад тэр бясалгалчдын замаар эрүүлжих, энергээр амьдрах боломжтой. Миний энд өгүүлсэн ганцхан зүйл сэтгэл зүрхэнд чинь хүрч байгаа бол та анагаах ухааны дүрсийн хашааг аль хэдийнэ орхиод  дээд гэгээрэл, дээд эрүүл мэндийн ухаан луу нийлсэн  гэж өөртөө хэлж болноо. Хэрвээ нэг ч зүйл нь огт хүлээн зөвшөөрөгдөхгүй, шал балай дэмий зүйл ярьж байна гэж үзвэл анагаах ухааны дүрсийн хуучин хашааны мөнхийн сахиул хэвээрээ үлдэх болно. Та бүхэнд баярлалаа.

 

"Оточ Одь" эмнэлэгийн зөвлөх эмч,

 Анагаах ухааны магистр Хандын Цэрэндорж

2008 оны эрдэм шинжилгээний илтгэлээс...