Оточ одь

EN MN

Дээд эрүүл мэндийн төсөл

ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД
Даяар төгс эрүүлжихүйн хөтөлбөрийн танилцуулга

 

 

Нэг. Зорилго

Эрүүл мэнд, дээд эрүүл мэндийн ялгааг хүн бүрт ойлгуулж дээд эрүүл мэндэд тэмүүлэн түүнд хүрэх мэдлэг арга дадлагыг олгоход оршино. Дээд эрүүл мэнд гэдэг нь:

“Бие эрүүл- гоо сайхан,

Ухаан саруул- цэцэн мэргэн,

Сэтгэл ариун- өршөөнгүй уужуу,

Дотоод хийн эргэлт тэгш- амар амгалан,

Амин орон цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,

Ухамсар төгс- гэгээрэнгүй,

Сэрэмсэр төгөлдөр- бурханлаг

Орон тааламжтай бат бэх” байж

Газар дэлхий,

Тэнгэр огторгуй,

Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрөхийг хэлнэ гэж бид үзэж байна.

Дэлхийн аль нэг гэгээрэнгүй улс орноос хэзээ мөдгүй дээд эрүүл мэндийн чөлөв уриа дуудлага хедөлгөон эхдэнэ. Үүнийг л Монголоос эхлүүлэе гэж бид зорьж байгаа юм.

 

Хоёр. Онолын үндэслэл

  1. Монголың уламжлалт арга билгэ ухааны хүнийг үзэх үзлийн бүрэн цогц сургаал монголын ба дорно дахиныг уламжилалт тэжээхүй ухааны гурав, таван махбодийн онол баримтлал харилцан барилдлага шүтэлцээний хууль номнол.
  2. Монгол зурхайн ухааны од гариг, нар сар дэлхий байгаль хүний биеийн хэмгүй хэмнэлийн давтамжийн үзэл баримтлал.
  3. Монгол, Түвд, Энэтхэгийн тарины сүн ухааны туулж таньсан сургаал онол
  4. Орчин үеийн квантын анагаах ухааны үзэл нээлт баталгаа.
  5. Элементарны физикийң хамгийн шинэ ололт амжилт нээлт.
  6. Орчиң үеийн анагаах ухааны онол пратикийн ололтыг дээрхи суурь онолуудтай харьцуулан эс молекул эгэл бөөмсиин түвшинээс цаашхи хэт нарийн түвшиний онол сургаал үйл ажиллагааны пратик үр дүнд үндсэлсэн болно.

 

Гурав. Практик үндэслэл

  1. Зурхайгаар эрүүл мэндийг төлөгчилөх ба урьдчилан сэргийлсэн үр дүн.
  2. Жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх, одны орд давхцах, час өдөр зэрэг
    давтамжуудад эрүүл мэнд доройтох эмгэгших, өвчлөх, осол эндэлд өртөх зэрэг учир шалтгааны нууц бодит үнэн.
  3. Зүү төөнүүр бариа засал эмчилгээний үр дүн
  4. Монгол, Япон, Хятад зэрэг улс орны ардын уламжилалт урьдчилан сэргийлэх, эмчлэх, эзотерк арга туршлагын үр дүн.
  5. Амьд бие махбодын өөрөө шинэчлэгдэн эрүүлждэг өвөрмөц чанар зэрэгт тулгуурласан болно.

 

 

Дөрөв. Агуулга

  1. Хүний бие, оюун ухаан, сэтгэл, амин орон, сүнс зэрэг бүрэлдэхүүний таван цогисын аль нэгийг хэтэрүүлэлгүй дутаалгүй адил тэгш авч үзэх
  2. Од гариг, нар, сар, дэлхий байгаль хүний өөрийн хэмт лугшалтын мөн чанар харилцан шүтэлцээг таниж эрүүл мэнддээ таатай нөлөөлөхөөр хувиргахад суралцах.
  3. Усаар гар нүүр биеэ угаадаг шиг сансар огторгуй газрын эрчимт урсгалаар таван цул зургаан сав эрхтэн цусан, усан, хийн, талан дотоод нарийн хийн эргэлтийн хүрдүүдийг цэвэршүүлэх аргыг хүн бүрт эзэмшүүлэнэ.
  4. Өөрийгөө жолоодох, сулраах, хоослох дасгалаар сэтгэлийн зовиур шаналгааг арилгаж стрессээс гаргах аргыг хүн бүрт заах.
  5. Өөрийгөө ухамсартайгаар эмчлэх амар амгалан, инээмсгэлээр дотоод эрхтний эс эдийң орош цэвэршүүлэх.
  6. Эмчилгээнд: Мэдээлэл, цэвэрлэх, ариусгах, төвлөрөх, бясалгах, тарни
    зэргээр, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүн ардыг өргөн оролцуулах.
  7. Өөртөө хоолоо тохируулах хянах аргад суралцах
  8. Ухааныг хөгжүүлэх, сэтгэлийг хир хороос ариусгах амин оронг цэвэршүүлэх дасгал зааж дадал хэвшил эзэмшүүлэх
  9. Агуулгыг товчоор тодорхойлбол ард түмнийг дээд эрүүл мэндэд сургах явдал болно.

 

Тав. Шинэ шинэлэг өгөөж

Энд дурдагдаж байгаа эмнэлзүйн шинэ шинэлэг арга хэлбэрүүдийг бид бүгдийг таньж олсон юм бишээ. Хүн төрөлхтөний их далайгаас түүж цуглуулсанаа өчье. Энэ дотор таны таньж олсон нээлт бүтээл мартагдсан уламжилалт арга хэлбэр дахин дурдагдсан байгааг зориуд ил тодоор хэлье. Ийм зүйл байвал хүн төрөлхтөний сайн сайхны тулд та ч гэсэн бидэнтэй хамтран бүтээлцсэндээ баярлууштай.

  1. Мэдээлэл эмчилгээ
  2. Цэвэрлэх эмчилгээ

-                    Цусан

-                    Усан

-                    Хийн

-                    Галан

                                                              i.      Дотоод хийн эргэлтүүдийг цэвэрлэх Таван цул зургаан сав эрхтэнийг цэвэрлэх

                                                            ii.      Үе ясны тогтолцоог цэвэрлэх

  1. Ариусгах эмчилгээ

-          Оюун ухааны оронг ариусгах

-          Сэтгэлийн оронг ариусгах

-          Эгэл орон, молекулын эсийн эдийн эрхтэний амин оронг ариусгах

-          Үйл үрийн оронг ариусгах

  1. Ухамсарлаж, эдгэрүүлэх сэргийлэх хөгжүүлэх

-          Инээмсэглэлээр таатай орчинг бүрдүүлэх

  1. Сансарын эрчимт урсгалаар цэвэрлэх.
  2. Газар байгалийн цэнгэг урсгалаар цэвэрлэх
  3. Дотоод төвлөрөл залбирал мөргөл

-          Дуу авиа, гэрлийн урсгалаар цэвэрлэх /тарни/

  1. Өөрийгөө жолоодохуй

-          Сулраах. Хоослох

  1. Халаах
  2. Гэрэлтүүлэх
  3. Бясалгал эмчилгээ
  4. Үйл үрийн орныг ариусган үлдээх бурханлаг дээд зорилгыг гэр бүлд
    ухамсарлуулж ойлгуулах

Хоёр чиглэлийн шинжлэх ухаанд аль эрт нээгдсэн ч гэсэн анагаах ухааны үйл ажиллагаанд бараг бүгд цоо шинээр нэвтрүүлвэл зохих зургааң бүлэг хорь гаруй эрүүлжүүлэх цэвэршүүлэх ариусгах амар амгаланг хийгээд дээд гэгээрлээд дөхүүлэх арга зам мөрийг оруулсан юмаа.

 

Зургаа. Хөтөлбөрийн давуу тал

  1. Өрнө дорны анагаах ухааны онол практикийн дээд ололтуудыг барилдуулан шүтэлцүүлж хүний бүтэцийн бодьлог хийсвэр хоёр талыг тэгш авч үзэж байгаа юм.
  2. Урьдчилан сэргийлэх өвчингүй амьдрах эмчлэхэд хамгийн хямд хамгийн хялбар хамгийн үр дүнтэй аргуудыг нэвтрүүлнэ.
  3. Айл өрх, ард иргэн, албан ба хувийн хэвшлийн хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд нэвтрүүлэх хэвшүүлэх боломж ихтэй.
  4. Хөтөлбөрийн үр дүн нь зөвхөн биеийг эрүүлжүүлэхээр хязгаарлагдахгүй оюун ухаан сэтгэл ухамсарын хүрээг ч цэвэр ариун болгодог.
  5. Мэдээлэл, цэвэрлэх, ариусгах ухамсарлаж эмчлэх, орон зайн эмгэгийг арилгах зэрэг олон шинэлэг арга зүйг нэвтрүүлж байна.

 

Долоо. Хөтөлбөрийг ажил үйл болгох.

  1. Эмч эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг сонсож дахин дахин тунгааж төгөлдөржүүлнэ.
  2. Дээд эрүүл мэндийг яам төрийн байгууллагын удирдах хүмүүст танилцуулж бүх нийтэд хүргэх үйл ажиллагаа болгоход төрийн байгууллагын тусламж дэмжлэг авах.
  3. Бүх ард түмэнд “Дээд эрүүл мэнд” номыг хүргэх, ТВ хичээл зааж сургах, СD бичлэг хийж бүх шатны эмнэлэг айл өрх хүмүүст хүргэнэ.

 

Хөтөлбөрт хамтран ажиллах хувь хүн, байгууллагуудыг урьж байна.

Утас: 99915241