Оточ одь

EN MN

Дээд эрүүл мэндийн онол арга зүйг шугаман нээлтттэй тогтолцоо гэж үзнэ

Нийтэлсэн: 2012/07/24

Дээд эрүүл мэндийн онол арга зүйг шугаман нээлтттэй тогтолцоо гэж үзнэ. Ингэж үзэх нь ямар ач холбогдолтой юм, ямар давуу талтай юм гэдэг нь хамгийн чухал. Шугаман толтолцоо гэдэг нь нэг чиглэлд үүнийг магадгүй нэг шулуунд дайруулан тогтохын үе дэх бүх үйл ажиллагаа. Шугаман бус тогтолцоо гэдэг нь оролтой, гаралтай, өсөлттэй, бууралттай,  уг шугамнаас дээш доош хазайлтууд олон байх болно. Нээлттэй тогтолцоо гэдэг нь оролт гаралттай тогтолцоог нээлттэй гэнэ. Ингэж үзсэнээр өнөөдөр эмчилгээний арга зүй, эмчилгээний үр дүн, одоогийн анагаах ухааны олж байгаа ололт  100 дахин нэмэхдэх боломжтой. Эндээс яаж ордог, эрүүл мэндэд  яаж нөлөөлдөг, яаж гардаг, энэ оролт гаралт,  орж гарч буй зүйлүүд хүний эрүүл мэндийг дээшлүүлэхэд өвчингүй аж төрөхөд  хамгийн чухал. Үүнийг  тодруулахын тулд ямар ямар оролт байна вэ? Бидний үзэж байгаагаар монголын уламжлалт хийгээд тарни бясалгалын ухаанд эдгээр онол зүйн үүднээс авч үзвэл оролт нь 5 янз байна гэж үзэж байна.

  1. 1. Алсын оролт: Одлын нөлөөлөл хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг, тэрнийг яаж тооцдог юм? Яаж урьдчилан сэргийлдэг юм? Одны нөлөөллийг хэрхэн ашиглах вэ? Монголчууд үүнийг их эртнээс мэдэж  байсан. Үүнийг томъёолохдоо 12 ордны нөлөөлөлөөр хүний эрүүл мэндийг төлөөлүүлнэ. 

Хонины ордонд төрсөн хүүхдэд яаж нөлөөлөх юм бэ? Эрүүл мэндийн хувьд хэд хэдэн насандаа осолдох, ер нь хэд наслах вэ?  Сайн тал нь юу вэ? Муу тал нь юу вэ? Төрөх үед нь манай гаригийг эзэмдэж байсан одны хот, нөлөөлөл гэх мэт... 12 хотны  ордыг  тус бүрт нь эрэгтэй, эмэгтэйд зурхайн аргаар оношлож, эмгэгийг хэрхэн эмчлэх вэ?, Од хүний биед яаж нөлөөлдөг вэ? гэх мэтээр авч үздэг.

Одноос ямар нэгэн  долгис цацарч байдаг. Тэр нь бидэнд нөлөөлдөг. Одны хотуудаас жишээлбэл манай дэлхий гаригт голдуу гарвитац буюу таталт, таталтын нөлөөлөл чухамдаа соронзон орон юм уу, биосоронзон орон юм уу? Эсвэл өөр нэг орон байгаа юм уу? Өнөөдөр үүнийг шинжлэх ухаан нарийн тогтоогоогүй. Гэхдээ таталт байна гэдгийг тогтоосон. Энэ урсгал хүний биед маш өвөрмөц нөлөөлөл үзүүлдэг. Тэр нөлөөлөл нь усан ураг байхаас эхэлж нөлөөлсөөр л байна. Ийм учраас  үүнийг 12 жил тутам  анх төрөх үеийн нөлөөлөл бие махбодид хүчтэй нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл эхээс хүүхэд унахад ямар ордны хот манай дэлхийг эзэмдэж  нөлөөлж байсан  тэр орд төрж буй хүүхдэд маш хүчтэй нөлөөлдөг. Энэ 12 жил тутамд  давтагддаг. Үүнийг зурхайн тооллоор жил орох гэдэг. Ийм нэр томъёо өгөөд оддын нөлөөллийг тогтоож байсан. Жил ороход хүнд янз бүрийн байдлууд мэдрэгддэг. Тэгэхээр үүнийг нарийн судалж үзээгүй байна.

Яавал сайн, яавал муу байна гэдгийг нарийн судлах шаардлагатай байна. Судлах шаардлага анагаах ухаан, зурхайн ухаан, гүн ухаан, астерноми 4 ухааны өмнө тулгарч байна. Өнөөдөр бидэнд мэдэгдэж буй энэ оддын хотны нөлөөллийг эрүүл мэндийн байгуулагууд, эмнэлгүүд, эмч бүхэн ашиглах ёстой. Бид ингэхийг хичээдэг. Ном судраа үздэг. Багшаар заалгаснаа боддог. Тэгээд жил орохын өмнө  жилээ ямар засал хийлгэх талаар боломжийн хирээр ажиглалт судалгаа хийсэн. Энэ бол алсын оролт.

2. Холын оролт: Энэ бол нарны оролт, гаралтыг бид  тооцож байгаа юм. Үүнийг монголчууд эртнээс тогтоосон. Өнөөдрийн астрономийн шинжлэх ухаанд, физикчид юу гэж үзэж байгаа гэхээр нарны дотоод эрчим 9,5-11 жилийн давтамжтайгаар бий болдог. Тэгэхээр нарны давтамтайгаар эрчимжилтийн уналтын үед төрсөн хүүхэд эрүүл мэнд нэг өөр. Нарны дотоод эрчимжилтийн тэсрэлтийн үед төрсөн хүүхдийн эрүүл мэнд нэг өөр. Нарны дотоод эрчмийн тэсрэлт явагдаад нарны өндөр эрчимжлийн үед төрсөн хүүхдийн эрүүл мэнд өөр гээд  3 янз байна. Нийт 8 суудал, 9 мэнгээр тооцоолоод мэнгэ голловол яах вэ, суудал өнцөглөвөл эрүүл мэнд гэмтдэг юм вэ? Яаж сарних вэ, эмчилгээ яах вэ? Мэдээж энэ талаар зурхайчид надаас илүү зүйл ярина. Гэхдээ үүнийг бид бага мэднэ, мэдэхгүй гэж орхиж болохгүй. Бид мэддэг чаддагийн  хирээр хүний эрүүл мэндийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийж байх ёстой.

3. Ойрын оролт: Нарнаас ямар оролт байдаг юм, нарнаас хэт ягаан туяа, нарны цацраг, гэрэлтүүлэх чанарын  долгисууд биед ихэнхдээ шүүгддэг. Тийм учраас биетүүд сүүдэртэй харагдаж байгаа юм. Гэтэл хэт чанарын авианууд хэт чанарын долгионууд биеэр нэвтрээд гараад явчихдаг. Энэ яаж гэхээр нар биед орж байна, гарч байна. Орохдоо эрүүл мэндийг сайжруулж байна. Үүнийг өнөөдөр анагаах ухаан яагаад ашиглахгүй байна.

11 цагийн наранд шарвал витамин Д арьсан дор үүсдэг. Хүүхэд рахитаар өвдөхгүй. Яг нарны гэрэл дотор нэг эст амьтан илүү хөгжиж дэвшиж орох боломжтой гэрэл агуулдаг. Нэг эст амьтан гэж би ярьж байгаа боловч  мөн чанартаа эс бүхэн давуу чанартай өөрийн байгаагаас тийм тусгай онцгой гэрлийн туяа  байна гэсэн үг.  Хүн хэдэн эстэй билээ. Тэр болгонд тэр гэрлийн нөлөөлөл бий. Үүнийг өнөөдөр анагаах ухаан ухамсартайгаар ашиглах ёстой. Би түрүүн ойрын оролтын талаар яриад орхисон.

Од, нар, сар. Сар дэлхийд ойр оршиж байгаа учраас сарны оролт, сарны хүч, нарны оролт, нарны хүчнээс нөлөөлөл нь асар их байдаг. Энэ нь сарны давтамжийг бий болгож өгнө. Сарны давтамжийг үндсэндээ 7 хоногийн давтамжаар хэмжиж үздэг. 7 хоногийн давтамжаар нарны нөлөөллийг монголчууд зурхайн ухаанд тооцоолчихжээ. Тэгэхээр эрүүл мэнд 7 хоног тутамд яаж өөрчлөгддөг юм бэ? гэдгийг сарны зурхай буюу  7 хоногийн давтамжаар, их товчоор хэлбэл 2 тэргэл өдөр, 2 бүтэн тал өдөр эрүүл мэнд сарнидаг. Цагаан тэргэл өдөр, бараан тэргэл өдөр, шинийн 8, 22. Шинийн 8,22 бол бүтэн тал өдөр, сар хагас буюу тал байдаг. 15-д цагаан тэргэл буюу 15-ны том сар гардаг. Битүүнд харанхуй цаад талаас нь нар тусдаг. Энэ 2 тэргэл өдөр яадаг вэ гэхээр нар, сар дэлхийд татах хүч их болдог. Тийм учраас эрүүл мэндийн сарнилт их байдаг. Энэ талаар монголчууд асар их мэдлэг хуримтлуулсан. Тэгээд ч битүүний урьд өдөр, битүүний өдөр, битүүний дараагийн өдөр, 29 буюу 30 тэгээд 1,2-ны өдөр. Энэ 3 өдөрт мацаг барих эсвэл цагаан хоол идэх нь эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. Хүмүүс үүнийг мэдэхгүй учраас энэ үеүдэд тархины цус харвалт, даралт ихтэй өвчний хурц үе маш их нэмэгдэж байна. Мөн 15-ны өмнөх, хойдох энэ 3 өдөр, 21,  22, 23, 7, 8, 9. Өөрөөр хэлбэл хүн сарын 12 өдөрт нь мацаг баривал маш сайн. Хүний биеийн байдал 1 дахин,  10 дахин, 20 дахин сайжрах боломжтой.

Мацагийн ач холбогдол юу вэ? Зүгээр л хар ухаанаар бодоход хамгийн эхлээд биеийг цэвэрлэх боломжийг би болгож байна. Дээрээс нь юм идэж нэмэн нэмэн бохирдохгүй. Биед байгаа бохир зүйлийг бүрэн дүүрэн задлаж, амьсгалаар, шээсээр, өтгөнөөр, хөлсөөр ялгарах боломжийг олгож байна. Хамгийн сайн цэвэрлэх хамгийн энгийн арга бол мацаг.

Сарны давтамжийг час өдөр, сүлд өдөр, амин гариг, үхэх гариг гэсэн 3 хоногоор тогтоосон байдаг. Төрсний дараагийн төрсөн өдөр,  маргааш нөгөөдөр нь , хүний эрүүл мэнд унах үе хүүхэд төрлөө, нойл шугаман дээр төрсөн бол 2 дахь өдрөө доошоо  унана. Яагаад гэвэл хатуу хөтүү орчлонгийн 3 дахь өдөр, 4 дэхь өдөр доошоо унана. Энэ 4 дэхь өдөр час өдөр. Төрөөд маргаашийн нөгөөдөр нь час өдөр. Хэрэв эндээс дахиад эрүүл мэнд дээшээ яваад нойл шугаманд иртэл 3 тал өдөр явж байгаа юм. Дээрээс доошоо час өдөр хүртэл 3 тал өдөр явж байгаа юм. 7 дахь хоног дээрээ эргээд нойл цэг дээр, төрсөн эрүүл мэндийн цэг дээр ирж байна. Хөдөлгөөний хувьд бол цаашид үргэлжилдэг. Түүнээс дээш мөн 1 дэхь өдөр, 2 дахь өдөр, 3 дэхь,4 дэхь өдөр гээд эргээд буцаад урууддаг. Энэ мэтчилэнгээр хүний эрүүл мэнд төв  шугамаасаа баруун зүүн хэлбэлзэж, час өдөр, сүлд өдөр, амин гариг гэсэн 3 гаригаар тодорхой бий. Тэгэхлээр час гаригт ямар урьдчилан сэргийлэх хийх хэрэгтэй вэ? Энэ өдрөө хүн өвдөх, өвчтэй хүн хүндрэх, хүндэрсэн өвчтэй хүн нь нас барах, эмнэлгийнхэн үүнийг андахгүй, маш олон тохиолддог. Автобазад аваар ослын 90 орчим хувийг час өдрөө үйлдсэн байдаг. Ажилдаа явах ёстой хүн час өдрөө хамгийн түрүүнд юу хийх вэ гэхээр амар амгалан байх ёстой.Хүний өмнө өөрийнхөө нүгэлийг наминчлах ёстой. Өнөөдөр юу ч болсон би уурлахгүй, бүхнийг өршөөнө гэж сэтгэлээ ариусгах ёстой. Энэ талаар бид ажиглалт хийгээгүй. Нэг ийм л байх ёстой. Арга байхгүй.

4.Дэргэдийн оролт: Энэ бол бидний одоогийн ярьж байгаагаар орчин тойрон, байгаль, газар дэлхийн оролт, экологи гэж ярьж байгаа. Дэлхийн усан мандал, шороон мандал, галын мандал,хийн мандал гэсэн 4 мандал хүний биед маш ихээр нөлөөлдөг. Байгаль дэлхий дээр амьд организмийн амин хүрээнүүд биед нөлөөлдөг. Жишээлбэл: Хэдэн жилийн өмнө хэвлэлд бичиж байсан. Германд морин эмчилгээний, хүүхдийг мориор эмчлэх сувилалын газар байгуулсан тухай. Морь яадаг вэ гэхээр өвчтэй  хүүхдэд нэг морь өгөөд, хүүхэд миний морь гэж эрхлүүлж, тэжээж, сувилагч асрагч нар нь ажиглалт хийхэд өглөө хүүхэд морь луугаа очиход морьны үс нь унаж байсан. Тэгээд тэр морьны амин оронд хүүхэд ороод таалаад эрхлүүлж, тоглоод, үнсээд эрүүлждэг. Монголчууд малтайгаа хамт байсан учраас үүнийг   нээх мэддэггүй. Гэхдээ л морь унадаг хүүхэд мориндоо хайртай хүүхэд, малд хайртай хүүхэд, малаас хол байсан хүүхдээс хамаагүй дээр байдаг. Тэр ч байтугай аюун ухааны царааны хувьд илүү байдаг. Энэ амьдалд ажиглагддаг зүйл.

Байгаль дээр байгаа бүх зүйл өөрийн амин оронтой байдаг. Модны эрчмээр хүмүүс эрүүлжих боломжтой. Модны гарлаар, хушаар, тэр моднууд өөртөө модныхоо хэмжээнээс болоод 2-3 метрээс авхуулаад 20, 30 метр амин орон, биосоронзон, амин цахилгаан үүсгэсэн байдаг. Тэгвэл өвчтэй хүн тэр оронд орж зогсоод тэр модтойгоо яг хүнтэй ярьж байгаа юм шиг яриад миний царс сайн байна уу, би энд ирэхээр эрүүлждэг, энэ бол миний царс, миний өвчтэй эд эст гадагшаа хөөгдөж гардаг. Байгалиар эмчлэгддэг. Ус  ч, хад, чулуу ч ялгаа байхгүй. Уул овоо, мөн ийм амин оронтой. Тэгэхээр өнөөдрийн анагаах ухаан байгалийн энэ агуу амин чанарыг яагаад эмчилгээнд хэрэглэхгүй байна вэ? Яагаад урьдчилан сэргийлэхэд хэрэглэхгүй байна вэ? Яагаад хүн арддаа хэлж өгөхгүй байна вэ? Муу санаатайдаа биш ээ. Мэдэхгүй байгаа юм. Одоо мэдчихэд судалчих юм бол хэн ч үгүйсгэхгүй.

5.Ар биеийн оролт: Энэ нь бидний идэж ууж буй хоол унд, ус, айраг цагаа, өөрийн бодол санаа бүгд багтаж байгаа юм. Хүний бодол санаа эрүүлжүүлэх нөлөөтэй, өвчлүүлэх нөлөөтэй, өвчнийг эдгэрүүлэх,тэр ч байтугай үхүүлэх нөлөөтэй. Тэгэхээр эмч өвчтөнийг хоолоор эмчилдэг шиг эмчилгээний хоол бичдэг шигээ оюун ухааны эмчилгээ хийвэл тэр цагт таны эмчилгээ 1 дахин, 10 дахин, 20 дахин илүү үр дүн өгч  болно. Өнөөдрийн анагаах ухааны хэрэглэж буй хоолны дэглэмээс хэтрэхгүй, гэхдээ хоолныхоо эмчилгээг ч тийм сайн хийдэггүй бөгөөд хоолны эмчилгээ хийдэг эмнэлэг болон эмч нь цөөхөн. Тэгээд урьд нь нэг гурилтай хоол авчраад тавьчихна. Элэгний өвчтэй хүн, ходоодны өвчтэй хүн ямар хоол хэрэглэх вэ? Өнөөдөр хоолны эмчилгээг маш өндөрт тавих хэрэгтэй.

Дараа нь ар биеийн амьсгалаар эмчлэх хэрэгтэй. Амьсгалаар өвддөг. Тэгээд өвддөгийг нь мэдэж байж яагаад эрүүлжүүлж болдоггүй юм. Амьсгалаар өвддөг юм чинь амьсгалаар эрүүлжих боломжтой. Жишээлбэл: Хүн амьсгал авахад   өрцний хэлбэлзэл 2  сантиметр  түүнээс дээш хэлбэлздэг хүн урт насалдаг. Дунджаар хүн ердийн нөхцөлд 1 сантиметр орчим л , үүнээс доош хэлзэлддэг өрцний хэлбэлзэлийн хөдөлгөөнтэй хүн богино насалдаг. Үүнээс өөр ямар оролт байна. Алсын оролт нь оддынх, холын оролт нарных , ойрын  оролт сарных, дэргэдийн оролт дэлхий газрынх,гар биеийн оролт гэсэн 5 оролт, 5 гаралт байна. 7 хий нь  хүрдүүдээр гадагшилдаг. Энэ бүгд бол ар биеийн оролтын гадагшлалт юм. Тэгэхлээр өнгөөдрийн анагаах ухаан, анагаахын эмч хүний өмнө европын сурах бичигт бичсэн хэдэн рецевт, жор, хэдэн шинж тэмдэг, лабораторийн болон амбулторийн  шинжилгээг мэдэхээс гадна нар, од, сар,  дэлхий, гариг, өөрийн ухаан, хүсэл,сэтгэл,  ухамсрын  нөлөөтэй. Тэр ч байтугай биеийн байршлалын нөлөөлөл хэрхэн нөлөөлж, хэрхэн сайжирдгийг мэдэх төдийгүй, үүнийг өвчтөндөө зааж өгөх тийм мэдлэг, мэдрэмж, дадлага чадвар, ингэхээр эмч гэдэг хүний мэдлэг чадвар, нэг насанд эхлэлээс авхуулаад  дуустал нь суралцах мэргэжил. Анагаах ухааныг бүрэн төгс эзэмших боломжгүй. Энэ бол эзэмших боломжийг бий болгож байгаа юм. Тэгэхээр эмч бол насан туршдаа цаг ямагт суралцахаас өөр аргагүй. Өнөөдөр миний лекцэнд сууж буй та бүхэн энэ оролт гаралт, нарны сарны 5 оролт гаралтыг ойлгож амьдралдаа ашиглаж ухамсартайгаар эрүүл мэндээ сайжруулах аргад шилжээрэй. Хэрэв тэгж чадвал та огт өвдөхгүй, өвдвөл төгс эрүүлжинэ. Та бүхэн төгс эрүүл байж, мөнхжингүй насанд хүрэх болтугай.

                                                                                                                                                                                  "Оточ Одь" эмнэлэг