Оточ одь

EN MN

Г.Бат-Эрдэнэ: Урт наслая гэвэл хоёр хороос хол яваарай

Нийтэлсэн: 2013/03/11

Гэнээринченгийн Бат-Эрдэнэ бол манай “Дахин төрөхүйн хувь тавилан-2” номын маань анхны зочин. Ногоон дээл өмсөж, булган малгай тавьсан тэрбээр хаа хол Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүх багаас Баатар эмчийг зорин ирж үзүүлээд даруй хоёр жил гаран болж байгаа аж. Ингээд түүнтэй тангаа нялбайлан өвөртөлж байх зуур нь ярилцсанаа уншигчдадаа толилуулъя.

Сайн байна уу? Тангаа та байнга ирж авдаг уу?

Сайн. Ах нь тан залж уугаад хоёр жил гаруй болж байна. Сар сараар нь тангаа авдаг. Заримдаа өөрөө ирнэ. Өөрөө ирж амжихгүй бол хүүхдүүдээрээ авахуулдаг. Тан уугаад өдөр ирэх тусам л бие хөнгөрч сайхан болж байна даа.

Тэгвэл та дээд эрүүл мэндийн “Оточ Одь” эмнэлэгт эмчлүүлэх болсон түүхээсээ ярихгүй юу?

2011 онд Улаанбаатар орж ирэв. Гэтэл эгч маань хот орж ирсэнийх шинжилгээ өгсөн нь дээр гээд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд шинжилгээ өгүүлсэн. Эгч маань тус эмнэлэгт ажилладаг байсан юм. Тэгтэл шинжилгээгээр элэгний хорт хавдартай гэсэн онош гарч цочролд гэнэт оруулсан. Тэгээд Хавдар судлалын үндэсний төв, “Сонгдо” зэрэг сайн гэсэн бүхий л эмнэлгээр явсан. Тэр үед Хавдар судлалын эмч Сандуйжав химийн эмчилгээ хийлгэ гэхэд нь би татгалзсан. Ингэж аюулт мэдээ сонссон надад хэн, юу тус болохов гэж олон хүнээс асууж лавласны эцэст П.Баатар гэж сайн эмч байдгийг нэгэн өвчтөнөөс олж сонссон. Анх Баатар эмчид ирж үзүүлэхэд гэдэс цанхайж, хатгаад зовиур ихтэй байсан. Одоо бол бүх зовиур арилж эрүүл саруул алхаж яваадаа сэтгэл хангалуун байна.

Юунаас болоод өвдсөн гэж бодож байна вэ?

Нуугаад яахав ах нь архи их уусан. Дээр нь тамхи татдаг байлаа. Одоо хоёуланг нь хаясан. Ер нь эрүүл саруул урт удаан наслая гэвэл энэ хоёр хороос хол явах хэрэгтэй.

Хоолны дэглэм барьдаг уу?

Эхэндээ нэлээд сайн барьдаг байлаа. Одоо бол тааралдсанаа л идэж байна. Элэг муутай хүн хайрсан, хуурсан, хоносон хоолноос хол байх хэрэгтэйг сайн мэднэ. Мөн өөх тос, давснаас татгалзах нь чухал. Тиймээс би голдуу шөлтэй хоол иддэг.

Хүмүүст хандаж биеэ асарч тойлох талаар ямар зөвлөгөө хэлмээр байна?

Хүмүүс минь, эрүүл мэнд хамгаас чухал шүү. Юугаар ч үнэлж баршгүй эрхэм зүйл гэдгийг эртнээс ойлгоорой. Ядаж жилд нэг удаа шинжилгээ хийлгэж байгаарай гэж хэлье. Мөн өвдсөн тохиодолд сэтгэлээр бүү унаарай. Сэтгэл санаа өөдрөг байх юм бол ямар ч өвчин эдгэдэг юм байна. Анх би аюулт өвчнөөр өвдлөө гэж ямар их сэтгэлээр унасан гэж санана. Харин энэ Баатар гэдэг буянтай эмчийн ачаар аюулт өвчнөөс салчихаад явж байна шүү дээ. Тиймээс би Баатар эмчийг байхад лав үхэхгүй. Учир нь энэ эмч надад биеийг минь эрүүл болгож амьдрах эрч хүч хайрласан. Би оточийнхоо өгсөн танг хоёр жил гаруй маш идэвхитэй уусан. Манай нутгийнхны зарим нь намайг аюулт өвчнөөр өөд болсон гэж боддог бололтой юм билээ. Энд тэнд таарахаараа цочиж, яаж сайхан болов гэж асуудаг. Тангийн үр дүнд л би өнгөтэй сайхан харагдаж байна гэж тэдэнд хэлдэг юм. Тиймээс тааралдсан нутгийн зон олондоо Баатар эмчийгээ сурталчлаад л гүйж явна даа.

Ах дүү олуулаа юу?

Аав Гэнээренчин маань 73 насыг зооглож байна. Эцэг, эхээсээ бид долуулаа. Би дээрээсээ хоёр дахь нь.

Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

Малчин.

Завханд өвөлжилт ямархуу байна?

Манайх Солонгын давааны яг ард өвөлждөг. Энэ өвөл цас зудтай хүндхэн өвөл болж байгаа талаар хүмүүс ярих юм. Харин манай нутагт өнөтэй сайхан өвөл болж байна. Хот орж ирээд хоёр, гуравхан хоноод л нутгийнхаа тэр сайхан түшигтэй сүрлэг хангайг санах юм байна шүү дээ.

Та ийм болоод д ярилцах явцад тувт утсаар яриад байжээ дээ?

Өө манай тэндхийнхэн чинь бүгд Жи Мобайл барьж хоорондоо үнэгүй ярьдаг сайхан талтай.

Таныг би хүүхдүүдтэйгээ л яриад байна гэж бодлоо. Ингэхэд тантай хэд гэсэн дугаараар холбогдож болох вэ?

98804655 гэсэн утсаар ярьж болно. Энэ дашрамд намайг аюулт өвчнөөс аварсан Баатар оточдоо чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ хүний ачаар би гэр бүл, үр хүүхэд, 73 насыг зооглож байгаа аавдаа амьд мэнд харагдаж яваа азтай хүн байгаа юм.

За баярлалаа. Аян замдаа сайн яваарай.

 

“Дахин төрөхүйн хувь тавилан – 2” номоос