Оточ одь

EN MN

Б.Болдмаа: Таныхаа буяныг насан туршдаа мартахгүй

Нийтэлсэн: 2013/02/28

Миний бие нягтлан бодогчийн мэргэжилтэй. Татварын улсын байцаагчаар ажилладаг. 2007 он хүртэл надад өвдөж зовсон зүйл үгүй явсан. Гэтэл долдугаар сард толгой ихээр өвдөж, нүд харанхуйлж биеэ үзүүлтэл тархины хавдар гэсэн онош гарч наймдугаар сард тархины хүнд хагалгаанд орж хавдраа авахуулсан. Ингээд биеийн байдал сайжирч 2008 оноос ажилдаа орж ажлаа эрхэлж явтал 2009 оны хавар дахин бие эвгүйрхэж өвдөж эхлэхээр нь үзүүлтэл дахин тархины хавдар, нүд хамар дамжиж томорсон байсан.

Тухайн үед дахин хагалгаанд орох шаардлагатай байсан ч би орохгүй Баатар оточийн сургийг сонсч очиж үзүүлсэн. Судсыг минь барьж үзээд бүгдийг нь үнэнээр хэлэхэд, “Би хагалгаанд ормооргүй байна. Таниар эмчлүүлнэ” гэж зүтгэсээр байгаад эмчлүүлж эхэлсэн. Алтан гартай энэ хүний буянаар эдгэж одоо болтол ажлаа хийж аз жаргалтай амьдарч байна. Таныхаа буяныг насан туршдаа мартахгүй. Таньдаа энэ хорвоогийн аз жаргалыг сэтгэл зүрхнээсээ хүсье.

 Б.Болдмаа 2012.09.05