Оточ одь

EN MN

Бөөрний хорт хавдар маань эдгэрсэн

Нийтэлсэн: 2012/04/03

Анх 2004 онд миний зүүн бөөр өвчлөөд хагалгаанд орж зүүн бөөрөө авахуулсан. Хавдар судлалын эмнэлэгт үзүүлэхэд бөөрны хортой хавдар гэдэг онош гарсан. Тэгээд хавдар судлалын эмнэлгийн хяналтанд химийн туяаны эмчилгээ хийлгэсэн. 2008 онд дахин баруун бөөр өвчилсөн. Хавдар судлалд үзүүлэхэд дээрх онош тогтоогдсон. Ингээд бөөр шилжүүлэн суулгах л эмчилгээ хийнэ, өөрөөр эмчилгээгүй гэж хэлсэн. Ингээд хавдрын химийн туяаны эмч Саранчулуун надад Баатар гэж нэг уламжлалт эмнэлэгтэй хүн бий. Тэр эмчид очоод үз гэж зөвлөсөн. Тэгээд би Баатар эмчийг зорьсон доо. Бөөр шилжүүлэн суулгах тал дээр би татгалзсан. Надад тэр бөөрөө өгөх донор нь хаа байхав тэгээд бас өөр нэг хүний эрүүл бөөрийг авч нэг хүнийг эрэмдэг болгоно гэдэг надад боломжгүй санагдсан. Тэгээд л би Баатар эмчид хандаж энэ хүний эм танг ууж бүтэн жилийн турш хөдөө гэр лүгээ харилгүй Улаанбаатар хотод тууштай тангаа ууж эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлсэн.

Үүний дараа хавдар судлалын эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд бөөрний хэлбэр гадаргуу барзайсан байдалтай ус нь шимэгдсэн, хорт хавдар байхгүй харин үрэвсэлтэй байна гэж гарсан. Би одоог хүртэл тангаа үргэлжлүүлэн ууж байна. Цаашдаа үрэвслийг дарж эдгэрэх байх. Эмчийнхээ зөвлөснөөр эм тангаа уугаад гамаа сайн барьж байгаа. Анх өвдснөөс хойш турж эцээд ядраад зовиур их байсан. Харин одоо миний биеийн байдал хэвийн болж, биеийн жин хэвийн байдалдаа орж байгаа. Эмчилгээний үр дүн сайн байгаа. 

Равдандоржийн Норжмаа