Оточ одь

EN MN

Бидний тухай

ТҮҮХЭН ТОВЧООН

1261 онд Хубилай цэцэн хаан “Монгол оточ"-ийн сургууль байгуулж, 1602 онд тус сургуулийн шавь Жамьяаняндагийг Монгол нутагт маналын эрдмийг түгээхээр илгээжээ. Тэрээр “Жингэр тэмээт"-ийн уулнаа долоон жил бясалгал хийж 1669 оноос хүмүүст тэжээхүйн ухааны тусыг хүргэж эхэлсэн билээ.

“Балдан Жүд Ши"- ийн тэжээхүйн ухааны жүдийг есөн үеийн шавь нартаа уламжлан үлдээжээ.

“Оточ Одь“ эмнэлэг нь монголд анх удаа “Дээд эрүүл мэнд" гэсэн хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх төсөл боловсруулан ажиллаж байна. Тус эмнэлэг нь хавдар болон бусад архаг өвчнүүдийг дээд эрүүл мэндийн эмчилгээний олон аргаар эмчилж амжилт олж байна.

"Оточ Одь" дээд эрүүл мэндийн эмнэлэг нь 300 гаруй жилийн яндашгүй арвин түүхтэй, үеэс үед, багшаас шавьд, шавь сургалтаар уламжлагдан эдүгээ цагтай золгосон, говийн алдарт зургаан их манрамбын эмнэлэгийн ариун голомт- тэжээхүй ухааны өв сан юм.

Бидний дээд үеийн эрдэмт багш нар, монгол даяар алдар нь түгсэн, зургаан үеийн их манрамбуудыг жагсаавал:

1. "Төвд" хэмээх Дэндэв

1702 онд мэндэлсэн. Цаст Төвдийн орноо ном эрдэмд шамдаж, тэжээхүйн ухааныг төгс сурч ирээд, одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг, V багийн Жингэр уулын "Далангийн агуй"-д даяанчлан сууж төгөлдөржиж нутаг олондоо алдартай, түмэн арддаа тустай, эрдэм мэргэн манрамба байжээ. Тэрээр нутгийнхаа сэргэлэн цовоо хүү Шагдарыг шавь болгон хориод жил дагуулан сургаж, манрамбын зэрэгт хүргэжээ.

2. "Жаахан" хэмээх Шагдар (1752- 1830)

Дэндэв багшдаа шавилж, тэжээхүй ухаанд нэвтэрсэн "Жаахан" Шагдарт Жингэр тэмээтийн Өндөр лам гэгч хадаг барин шавь орж дагалдан сурчээ.

3. "Өндөр лам" (1812- 1892)

Манай эмнэлэгийн 3 дахь үеийн их манрамба Өндөр лам бээр мөнхүү нутаг орондоо цуутай, түмэн олонд тус буянаа хайрласан эрдэмт багш байсан агаад өөрийн өргөмөл хүү Дамчаад ном эрдмээ багаас нь өвлүүлсэн гэдэг.

4. Өндөрийн Дамчаа (1852- 1936)

Манай эмнэлэгийн дөрөв дэх үеийн алдар суут эмч, бидний номын багш Дамчаа манрамба бээр Сэцэн хан аймгийн нутаг Багшийн хүрээ, Дарьгангын Гандан засгийн хошуу, Мэргэн вангийн хошуунд нэр алдар нь түгсэн, нутагтаа "толгой эмч" хэмээн хүндлэгдсэн эрдэмтэн байв. Нэгэн удаа Халхын их Богд, VIII хутагт Жавзундамба бээр шар цойлж өвдснийг Хүрээний оточ манрамбууд эмчилж чадсангүй. Ингээд Мэргэн вангийн хошууны Өндөрийн Дамчаад үзүүлэхээр залсан гэдэг. Багш маань хэдхэн тун эмээр Богд хаантны өвчнийг эдгээсэнд дээдэс ихэд талархаж, Богдын сангаас шагнаж, “Дархан эмч" цол хүртээснээр халх даяар алдар суу нь түгсэн гэдэг.

5. Дамдинжавын Дорж (1912-199..)

Бидний үндэсний багш "Одь" хэмээх Дорж нь 1912 оны 5 сарын 13-нд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны "Зуун тотго" Гомбо тайжийн хамжлага, Дамдинжавын хоёрдугаар хүү болон Өргөн баян уул гэдэг газар мэндэлжээ. Таван настайдаа Самбуу ламд шавь орж, эмийн ургамал таних, бэлдэх, эм тан хийх, найруулах ёс, судсаар оношлох аргыг заалгаж, "Дөрвөн үндэс"-ийг ганцхан жилд төгс сурчээ. "Одь" багш маань уламжлалт анагаах ухаан төдийгүй уламжлалт шашин соёлоо хяхан хавчиж, хорьж цагдаж асан, хар дарсан зүүд мэт коммунист засаглалын гамшигт он жилүүдэд ч хүн ардад далд нууцаар тусалсаар сайн цагийн эхэнтэй золгосон билээ.

"Эрдэмт багшаасаа сурсан үнэт эрдмийг эзгүй хээр хаячихгүй юмсан" гэж "Одь" багш маань үргэлж зовнин шаналж явсаар хойч үеийн шавь бидэндээ яндашгүй эрдмийн охио өвлүүлсэн ачтай нэгэн билээ.

"Одь" хэмээх Дорж багш маань энэ эмнэлэгийн тав дахь үеийн алдарт манрамба бөгөөд "Оточ Одь" эмнэлэгийн зургаа дахь үеийнхэнд ном эрдмээ өвлүүлсэн их оточ юм.

"Одь" багш маань, “Миний багш эмээр эдгэрэх өвчнийг эдгээж явснаас үхүүлж яваагүй юм шүү" хэмээн сургадаг, "Эмчийн номыг туйлд нь хүртэл сурцгаа, тэгсэн цагт танигдахгүй, баригдахгүй, эдгэхгүй өвчин гэж нэгээхэн ч үгүй" хэмээн номлодог эгэлгүй их эрдэмт хувраг байсан билээ.

ОН ЦАГИЙН ХУРААНГУЙ

Сүмбэ хамба их Балжир монголын түүх соёлын 1 сая зуу гаруй жилийн уламжлалтай гэж "Галбарваасан мод" гэдэг судартаа тэмдэглэжээ. 70000 орчим жилийн өмнө хүн амьдарч байсан гэх Гурван цэнхэрийн агуйн хананд "ХАС" тэмдгийн хураангуйлал байгааг Ч.Эрдэнэ анх олж нээн тайлж зарласан. Хас тэмдэг нь монголын арга билэг, гурав, таван махбодийн билэгдэл хураангуйлал юм. Монголын арга- билэгийн гүн ухаан тэжээхүй ухааны таван махбодийн сургааль нь ихээ эрт боловсорсон нь ил байгаа биз.

• Одоогоос 2000 гаруй жилийн өмнө барлагдсан Хятадын "Уул усны" сударт, Хас тэмдэг хойт нүүдэлчдээс хятад оронд нэвтэрч ирсэн. Түүнийг "Фүсий" гэж нэрлэв хэмээн тэмдэглэжээ.

• Манай эриний өмнөх IX- VII зууны буган хөшөөнд дөрвөн морины толгойны хэлбэрээр Юндэн булан арга Хас сийлэн үлдээжээ.

• Манай эриний өмнөх II- III зуунд барлагдсан "Неи- Үзин" хувьсахын номд "Төөнө засал" умараас ирэв. Тэнд газар өндөр, цаг агаар хүйтэн, хээрээр мал адуулан амьдардгаас хүйтний өвчин элбэг байдаг гэж дурьджээ.

ОДЬ БАГШИЙН ДУРСАМЖ ЯРИАНААС:

Миний багш гэрийн сургалттай 8 дахь үеийн их маарамба Дорж буюу олноо алдаршсан нэр нь Одь юм. Миний дээд үеийн их багш нар бол ижилгүй төгс мэргэд байлаа. Бүгд Жингэр тэмээтийн агуйд урт богино бясалгал хийж гэгээрсэн бурхад. Анхны их багш Жамъян- Яндаг 7 жил нямба даянд сууж гэгээрсэн хүн. Тэр их багшийн зүрх тарниас ам дамжсан үнэнийг би чамд ярьж үлдээе. 1261 онд Хубилай цэцэн хаан монгол оточийн сургууль байгуулсан юм гэнэ. Тэр нь хэдхэн зуун жилийн дараа хятад эмчийн сургууль болчихож л дээ. Тэгээд нэг монгол маарамба багш өөрийн шавьд Лүндэн буулгаж нааш явуулсан нь миний багш нарын хамгийн их гэгээрсэн оточ маарамба Жамъян- Яндаг юм. Одь багшийн айлдсаныг өөртэй нь ярилцан он цагийн баримжааг төсөөлбөл:

Жамъян-Яндаг 1519-1609

Сономринчин 1579 - 1669

Шаравдэмид 1629- 1707

Дэндэвчойдог 1679 - 1767

Гэндэнжамц 1742 - 1837

Чойням 1807- 1901

Дамчаасүрэн 1852- 1936

Ийм их долоон оточ энэ хавьд бясалгал хийж урт богино нямбанд сууж гэгээрсэн гэж миний багш Дамчаасүрэн бидэнд үүх түүх болгон ярьсан юм.

БҮТЭЭЛҮҮД

НОМ, СЭТГҮҮЛ
1. Х.Цэрэндорж “Судлаар онож танихуйн 108 шид оршив" /1993/
2. Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй" /2008/
3. “Гэрэлт бие" сэтгүүл /2009- 2010/
4. Х.Цэрэндорж “Найман Маналын гэгээ" /2009/
5. Б.Чанцалдулам “Хөх зэрэглээний амь" /2008/
6. Д.Баатар “Оршихуйн цаглашгүй мандал" /2009/
7. “Дээд эрүүл мэнд" /2011/

КИНО, DVD
• “Мөнхөд Бадамлах Зул" баримтат кино
• “Тулгын Гурван Чулуу" баримтат кино
• “Эрэл, Эргэлзээ, Үнэн" баримтат кино /Монгол, Орос, Англи хэлээр/
• “Цэцэг инээдэг" баримтат кино

ХӨТӨЛБӨР, ҮЙЛ АЖИЛЛАГАА
• “Найман манал"-ын суварга
• “Дээд Эрүүл Мэнд" хөтөлбөр
• “Хавдар эдгэрч байна" эрдэм шинжилгээний бага хурал

ГЭГЭЭН УХААРАЛ
Хүмүүн болгон өвчингүй
Эрүүл саруул аж төрж болно
Өвдвөл бүрэн төгс эдгэрч чадна
Эдгэхгүй өвчин гэж байхгүй
Бурханлаг оюун ухаан
Орон зайд мөнх орших болтугай

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД
П.Баатар /Оточ, хүний их эмч, ЭХТ-ний ажилтан/
Х.Цэрэндорж /АУ-ны магистр, ЭХТ-ний ажилтан, хүний их эмч, Эзотерик судлаач, МЗЭ-ийн шагналт/
Ц.Александр /Уламжлалт Анагаах Ухааны их эмч/

ДҮРСТ ТАНИЛЦУУЛГА

“Оточ-Одь" эмнэлгийн эрхэм зорилго

Ард түмэнд эрүүл, саруул аж төрөх ёсны мэдлэг, дадлага, хэвшил эзэмшүүлж, өвчилвөөс Дээд Эрүүл Мэндийн онол, арга зүйг тууштай баримтлан төгс эрүүлжүүлнэ.

Зорилт Нэг:

Эрүүл саруул аж төрөхөд хүн бүр өөрийн бүтэц, язгуурыг бүрэн цогцоор нь ухаарч, ашиглахад зориулсан сургалт, сурталчилгааг аль болох олон хэлбэрээр өргөн олонд хийнэ.

  • Сонин хэвлэл
  • Радио телевиз
  • Лекц яриа
  • Бясалгал
  • ДЭМ-ийн сургалт
  • Кино

Зорилт Хоёр:

Өвчин эмгэгтэй хүмүүст “Эдгэрэхгүй өвчин байхгүй" гэсэн Гүн Ухааны тодорхойлтыг бүрэн зөв ойлгуулж биеэр баталгаажуулах

  • Өвчтөн бүр өөрийн бүтэц язгуурын найман нэгж бүрийг адил тэгш эрүүлжүүлэн мэдлэг, мэдрэмж, арга, дадлага эзэмшүүлэх сургалтыг байнга явуулна.
  • Эдгэрэгсэдийн хувийн туршлага үр дүнг адил төстэй өвчтөнд мэдээлэх, үзүүлэх
  • “Өвчин хүний ахуйд буй болсон эдгэрэлт ч мөн ахуйд явагдана" гэсэн Аксиомыг мөрдлөгө болгох

Зорилт Гурав:

Эмийн солиорлоос татгалзах

  • Эмчилгээг амьсгал, хоол цай, хөдөлгөөн, байрлал, ухаан ухамсар, сэтгэл сэрэмсэр, амин орон гэх мэт эмгэгшүүлсэн гаж буруу зуршил үйлийг арилгахаас эхлэх
  • Эмийн бус эмчилгээний бүх төрлийг зохистой хэрэглэх
  • Эмчилгээнд төвлөрөл, залбирал, мөргөл, бясалгал, тарни, очир урилга зэрэг Монголын хийгээд Дорно дахины тарни бясалгалын ёсны төгс эрүүлжих үйл ажиллагааг нэвтрүүлэх
  • Эм зайлшгүй хэрэглэх шаардлагатай үед Монголын уламжлалт эм тангаар эмчлэх, шинжлэх ухааны эмийг зохистой хослох

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • “Оточ-Одь эмнэлэг " урьдчилсан сэргийлэх, өвчингүй аж төрөх бүх арга замыг ард түмэнд түгээх үйл ажиллагааг нэн тэргүүнд тавина.
  • Эмчилгээндээ байгалийн Mini-Max зарчмыг гол эмчилгээ болгоно.
  • Эмчилгээг Арга-Билэг 2 үндсэн чиглэлтэй байх болно.
  • Арга чиглэл нь :Дүрсийн долоон зэргэмжийг цэвэрлэх, эрүүлжүүлэх юм.
  • Билэг чиглэл нь : Хүмүүний бүтэц язгуурын 99,7% болох билэг чанарын гажиг эмгэгшилийг засах, оронг ариусгах болно.
  • Эмчилгээний чиглэл нь цэвэрлэх, эрүүлжүүлэх, ариусгах, ДЭМ-ийг эзэмшүүлэхэд зорино.

ХЭТИЙН ТӨЛӨВ:

  • ДЭМ-ийн онол практик үйл ажиллагааны Дэлхийн анхны бааз эмнэлэг байх болно.
  • ДЭМ-ийн онол үйл ажиллагааны үр дүнг бүх эмч, эмнэлгийн ажилчид, эрдэмтэн мэргэдэд хүргэхийн тулд эдгэрэхгүй гэсэн хамгийн хүнд өвчтөнтэй хамтран ажиллаж эцсийг нь хүртэл тууштай тусалж үйлчилнэ.

ХАНДЛАГА ЁС ЗҮЙ:

  • Хиппократ ба Монгол Улсын Хүний Эмчийн Тангараг нь манай эмнэлгийн ёс зүйн үндэс болно.
  • Өвчтөнийг өөрийн эцэг эх, үр хүүхэд хэмээн дотночилж харьцана.
  • Өвчтөний зовиур шаналалыг өөрт тохиолдсоноос ялгалгүй мэдэрч үйлчилнэ.
  • Манай эмнэлэгт хандсан өвчтөн, өвчний төгсгөл хүртэл төгс эдгэрүүлэхэд бүх мэдлэг, бүр туршлага, мэтгэл зүрхээ дайчлан ажиллана.
  • Оточ-Одь эмнэлгийн үйлчлүүлэгсэддээ хандах хандлага, хайр халамж, төгс эдгэрэлтэнд хөтлөх хэлбэр, чин сэтгэл нь хүн хүндээ хандах ариун үлгэр дууриалал болохуйц байхад үргэлж анхаарна.


РУССКИЙ ЯЗЫК
ENGLISH