Оточ одь

EN MN

Байгаль эмчилгээ: Харз, ус, уул

Нийтэлсэн: 2011/10/21

Төгс эмчилгээ үнэ хөлс нэхдэггүй

Байгаль эмчилгээ аялал жуулалын нийгэмлэгийн харзны ус, цас, ууланд гарах эмчилгээнүүдэд нэгээс 80 насны нийтэдээ 250 гаруй хүн хамрагдаад байгаа юм.  Дөрвөн улиралын эмчилгээ нь байгалийн эрчмийг  махбодид тохируулан  өөрийн хэрэгцээт  энерги,эм танг  эх дэлхийгээс авах нэгэн хэлбэр юм. 

Хүн Байгалиас үүссэн,  байгалийн төгс бүтээгдэхүүн билээ.

Байгаль нь  хүний гэрлэн бие, махан бие /физик бие/, бодлын биед нөлөөлдөг. Түүнтэй  зөв харьцаж,  өөртөө хэрэгтэй бүх мэдээллээ авна. Байгаль хүн хоёр бие биетээтэйгээ хүйн холбоотой учир хэн нэгэнд нь гэнэтийн өөрчлөлт гарахад тэд зүрх зүрхээрээ мэдрэх чадвартай байдаг бөгөөд жижигхэн нэгэн хэсэг нь бид  билээ. Хүмүүс байгалиас авах ёстой энергээ авч чаддаггүй учраас өөр зүйлээр орлуулахыг хичээдэг. Хүн төрөлхтөн бид эрүүл амьдарч төгс биет байхын тулд агаар, ус, ургамал гээд газар дэлхийнхээ эд эс бүхнийг шүтэж, хайрлаж, түүнтэйгээ зөв зохицож амьдрах хэрэгцээ, шаардлага, үүрэг бидний өмнө нэгэнтээ иржээ.  

            Хүнд хэрэгцээтэй бүхий л шим тэжээл байгальд байдаг.

Байгаль эмчилгээ нь манай дэлхий дээрх хамгийн төгс илааршууллын хэлбэр ба  танаас ганц зоос ч нэхдэггүй. Гагцхүү таны сэтгэл шингэсэн байх ёстой.

            Байгаль эмчилгээ нь улирал бүрээр ялгаатай байдаг.

Намрын дунд сарын шинийн 15-наас эхлэн ус рашаан болдог. Энэ үед харзны ус дээд зэргийн хэлбэр шинжтэй  болдог учраас хүний биеийг цэвэрлэж ариутгадаг. Нэг үгээр хэлбэл гэрлэн бүрхүүлийн ариусгал юм. Үүнд хар, цагаан хэл ам, бусдаас тан руу чиглэн бүх муу бодол санаа ариусч голын хүйтэн усанд урссан оддог.  Харзны усанд орсноор биеийн дотоод эрчим хүч сэргэж, мэдрэлийн систем шинэчлэгдэх буюу эсрэг мэдээллийг эерэг болгодог. Хүний бие залуужиж дархлаа сайжирдаг.

Өвлийн эхэн сараас цасанд орсноор арьс толигор зөөлөн болж төв мэдрэлийн системийг сайжруулж цусны хангамжийг нэмэгдүүлдэг.

Мөн сэтгэл санааны дарамтыг арилгадаг хэмээн олон хүмүүс өөрсдийнхөө тухай бидэнд хуучилсан.

Өндөр уул нь байгаль эмчилгээний дараагийн шат юм. Эрт дээр үеэс монголчууд уулын оргилд сайн энерги хуран цугладаг хэмээн үзэж иржээ. Ийм учраас хиймороо сэргээдэг ёс өдгөө бидний үед ч уламжлагдсаар ирсэн билээ. Үүнийг шинжлэх ухаанаар өндөр ууланд хүчил төрөгчийн хэмжээ сийрэг тул хүний мэдрэмж, эд, эсүүд хүчтэй ажиллагаанд орж цусан хангамж ихэсдэг гэж тайлбарлажээ. Уулын эмчилгээний давуу талууд нь нүүрсхүчилийн хийг устгаж хүчил төрөгчийг нэмэгдүүлснээр бодисийн солилцооны гаралтай өвчлөлийг илааршуулдаг. Үүнд таргалалт, сахар, гэх мэт  Хүний бүх булчингууд зэрэг ажиллагаанд орсноор биеийн хэлбэр зөв хэв хэмжээнд ордог. Зуны дэлгэр цагт хүн бүр уул ус, ургамал ногоо элбэгтэй газрыг зорьдог нь байгалийн эмчилгээний салшгүй нэг хэсэг юм. Ногоон ургамал, голын чимээ, шувуудын жиргээ, зуны улирал тэр чигээрээ хүчил төрөгчийн эмчилгээ болдог байна. Ийнхүү хүн төрөлхтөн бид дөрвөн улиралдаа зохицон өөрийгөө илааршуулж чийрэгжүүлж гэгээрүүлж байж гэмээнэ жинхэнэ төгс хүн, эрүүл хүн, бодь хүн  гэдгээ мэдэрч чадна хэмээн бид гүнээ итгэнэ.