Оточ одь

EN MN

Амьсгал ба эрүүл мэнд

Нийтэлсэн: 2012/05/01

Амьсгал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг ба таван цул зургаан сав эрхтэн яс булчин, үе холбоос, судас шөрмөс, эд эс эвцэл цөм бөөмс, орон бүрт ямар ямар үйлчлэл нөлөө үзүүлдэг талаар бидний мэдлэг даанч хомс юм.

Амьсгал ухаан, оюун,оюун ухаан, ухамсар, сэтгэл, сэтгэхүй, сэрэмсэрт хэрхэн холбогдож ямар нөлөө үзүүлдгийг бид мэдэхгүй. Амьсгал хийн эргэлт хүрдүүд судал суваг, сүв хэрдэсийн харилцан үйлчлэл нөлөөллийн тухай ямар ч ойлголт байхгүй. Эрүүл аж төрөхөд эрүүлжихэд, амьсгалын хамгийн өргөн дэлгэр, хамгийн үр өгөөжтэй давуу талуудыг ашиглах амьдрал ахуйд хэрэгжүүлж хэвшүүлэх нь дээд эрүүл мэндийн нэг гол зорилго юм. Энэ талаар жаахан эмх цэгцтэй дараалалтай авч үзье.

Хамрын салстанд байрласан бие эрхтэн 5 цул, 6 сав юм тандалтын талбайнуудыг амьсгал сэрээдэг. Хоолны үнэртэй агаар орвол тэр мэдээлэл ходоодыг цочроож, ирэх хоолыг боловсруулахад бэлтгүүлдэг. Ходоодны идэвхижил нь хос нарийн бүдүүн гэдэс элэгийг мөн л идэвхижүүлнэ. Хамрын салст, тархины төв, эрхтэн гэсэн гурвал холбоогоор явагддаг.

Хүйтэн агаар орж хамрын доторх арьсны тандалтын цэгийг цочроовол арьсны судас агшиж дулаан алдалтыг багасгадаг. Хэрдэс, сүв сувгуудийн үйл идэвхижиж дотоод хийн эргэлт нэмэгдэнэ. Муухай үнэр бохир агаар орвол хамрын шүүлт илүү ажиллаж уушигны хөдөлгөөн хязгаарлагдаж амьсгалын багтаамж багасна. Улиг домог болсон баримт нотолгоо дурьдлаа гэж та ундуйцах хэрэггүй. Энэ хуучин баримт нотолгоо бидэнд маш чухал үнэнийг цоо шинээр ойлгуулж байгаа юм. Тэр нь амьсгалаар 5 цул, 6 сав эрхтэн бүх эс эдийг жолоодож болно гэсэн үнэн юм.

Хамар амьсгалын эрхтнээр агаар хичнээн аажим жигд тасралтгүй орж гарна уураг тархи эрхтэн эд эс төчнөөн их тайвширдаг. Хүн их бухимдаж уурлахад амьсгал давхцаж бөглөрч үхэх шахдаг. Гэтэл түргэн амьсгалахад хүн бухимддаггүй. Бодож тунгаах л зүйл. Ердийн амьсгал өрц 1см орчим займчин хөдөлдөг. Ажиглалтаар өрц 2 см-с дээш займчин хөдлөж амьсгалдаг хүн урт насалдаг байна. Хамраас эхлээд уушигны цулцангууд хүртэл агаар нэвтрэн орно.

 Амьсгалаар хүчилтөрөгч, азот, нүүрсхүчлийн хий, нейтроген, карбон, диоксид амьдралыг тэтгэгч долигосууд эгэл бөөмс цахилгаан соронзон биосоронзон орон нарны элч фатоны урсгал элчис, эрчис дуу авиа гэх мэт маш олон зүйл нэвтрэн орно. Тэгээд эрүүл саруул аж төрөхөд төгс эрүүлжихэд өөр өөрийн үйлчлэл нөлөөллөө үзүүлнэ. Хүчилтөрөгч дутагдах нь ой ухаан бяр тэнхээ муудах нэг гол шалтгаан болно. Нас ахих тутам чадал тэнхээ муудаж ухаан доройтож, мунхархад хүчилтөрөгчийн дутмагшил их нөлөөөтэй. Амьсгалаар нэвтрэн орж байгаа ионууд нь эсийн доторх цахилгаан гүйдлийг нөхцөлдүүлнэ. 

 

"Дээд эрүүл мэнд" номоос