Оточ одь

EN MN

Амар мэнд аж төрсөөр

Нийтэлсэн: 2012/12/16

Намайг Ядамжавын Дүгэрээ гэдэг. Би 2005 оноос эхлэн Халдвартын эмнэлгийн элэгний эмчид үзүүлж ЭХО-д элгээ харуулахад элэг бохирдолтой, хатуу гэсэн онош гарч таван жил тус эмнэлгийн эмчийн хяналтанд байв. 2010 онд тавдугаар сард оношоо дахин тодруулахаар "Сонгдо" эмнэлэгт үзүүлэхэд элгэнд хоёр жижиг толбо буюу хавдар үүссэн тул Хавдар судлалын эмнэлэгт үзүүл гэсэн. Хавдар судлалын эмнэлэгт үзүүлэхэд хавдрын хэмжээ маш жижиг байна. Одоо яаралтай судсаа боолгохгүй бол болохгүй гэв. Тэгэхээр нь би судсаа боолголгүй Баатар эмчийг хотод ирсэн гэж дуулаад олж очиж үзүүлэв. Тэрбээр миний судсыг бариад дэлүү том, элгэнд юм байна гэсэн. 

Тэр мөчөөс эхлэн энэ оточдоо сар бүр үзүүлж ойр ойрхон ЭХО-д харуулсаар зургаан сарын нүүрийг үзсэн. Зургаан сарын дараа дахин ЭХО-д харуулахад хавдар шохойжиж хатсан байна гэж билээ. Намайг аюулт өвчнөөс салгаж үр хүүхэд, ач зээ нартайгаа амар мэнд аж төрөх боломж олгосон ачит эмч тандаа чин сэтгэлээсээ талархаж явдгаа дахин илэрхийлж амьдрал тань аз жаргалаар бялхаж, буяны цагаан мөр тань арвижин дэлгэрч, ядарсан олонд цаг үргэлж тус болж явахыг хүсье. Өндөр настан Я.Дүгэрээ           

 

Эх сурвалж: "Дахин төрөхүйн хувь тавилан" номоос